30 хүрэхээсээ өмнө унших ёстой 30 ном




Тулгарсан асуудлуудаа шийдэхийн тулд бусдын туршлагаас харгалзан өөрт тохирсон арга замыг олох нь цаг хэмнэх, цаашлаад алдаа гаргалгүй амжилтанд хүрэх арга зам билээ.


Энэ асуудлаас үүдэн Bright Side сайтаас залуучууддаа зориулан 30 хүрэхээсээ өмнө амжиж унших, хангалттай мэдлэгийг өөртөө суулгах 30 номын жагсаалтыг гаргажээ.




Улаан дарвуулт хөлөг /Alexander Grin/


Assol, Grey нарын хүүхэд нас, тэдний бат итгэлцлийн тухай өгүүлсэн гайхалтай, романтик үлгэр юм.

Үлгэрийн гол санаа нь: Хэрэв та болон, таны хайртай хэн нэгэн гайхамшигийг атгаж байвал тэр зүйл зайлшгүй болох болно.



Шаргал цагийн механизм /Anthony Burgess/


Дэлхийн уран зохиолын хамгийн алдартай романуудын нэг бөгөөд Alex-н насан туршдаа аялах аялалын талаар өгүүлжээ. Уг бүтээл бүхэлдээ нийгмийг хошигносон байдлаар бичигджээ. Романы хамгийн гайхалтай зүйл бол ёс суртахууны дутагдлын талаар тусгасан явдал юм.


4 сарын шулам /Ray Bradbury/


Хамгийн энгийн, хамгийн богинохон гунигтай хайрын тухай түүх юм. 20-р зууны хамгийн агуу уянгын зохиолчдын нэг уг зохиолыг тайлбарлахдаа тэрбээр гунигтай хайр бол хэзээ нэгэн цагт бид бүгдэд тохиолдож болох хамгийн ид шидийн зүйл юм гэжээ.


Нислэгийн эзэн /William Golding/


Цөлийн арал дээрх Англи хөвгүүдийн зугаа цэнгэлийн тухай өгүүлдэг аймшигтай түүх юм. Бага зэрэг нийгэмшсэн хөвгүүд чөтгөр болж хувирдаг.


Бидний дургүй диваажин /Erich Maria Remarque/


Гайхалтай зохиолчийн хамгийн хүчирхэг роман юм. Ганцаардал, агуу их хайр, үхэл болоод амьдралын үнэ цэнийн тухай өгүүлсэн сэтгэл хөдөлгөм түүх билээ.


1984 /George Orwell/


Уран зохиол, философийн асуудлыг сөхсөн уг зохиол 1949 онд бичигдсэн ч өдгөө 67 жилийн дараа ч бидний заавал унших номын тоонд зүй ёсоор оржээ. Жирэмсэн эхчүүд, эмзэг мэдрэмтгий ба амиа хорлох хандлагатай хүмүүс энэ номыг уншихгүй байхыг сануулж байна.


To Kill a Mockingbird /Harper Lee/


Ялгаварлан үзэх үзлийн эсрэг тэмцэх, шударга ёсны талаар өгүүлдэг уг ном хүүхдийн нэрийн өмнөөс бичигджээ. Арьс өнгөний үзэл, хүмүүжлийн асуудлууд, боловсролын талаарх хүрээг хамарсан байна. Унших тусам өөрийнхөө асуултуудад илүү хариулт олж чадах амттай зохиол юм.


For Whom the Bell Tolls /Ernest Hemingway/


Үхэл ба ертөнцийг үзэх үзэл, дайны итгэмээргүй харгислалын талаар гүн гүнцгий тусгасан богино хэмжээний зохиол юм.


it Дайн ба Энх /Leo Tolstoy/


Бид бүгд уг романыг сургуульд байхдаа уншсан байдаг. Уншчихсан хэдий ч дахиад нэг уншаад үзэхийг зөвлөж байна. Яагаад гэвэл та одоо насанд хүрчихсэн шүү дээ. Энэ бол түүх, драма, хүмүүсийн амьдралыг цаг хугацаатай холбох маргаангүй урлагийн гайхалтай бүтээл билээ.


Хөнгөхөн амьсгал /Ivan Bunin/


Сурагч Olya Mesherskaya охины эмэгтэйлэг төрх байдал, түүний анхы дотно харилцааны тухай өгүүлдэг бүтээл юм. Бүх эрчүүд галзуу мэт дурладаг охидын хамгийн чухал зан чанарын талаарх залуу хатагтай нарт өгөх зөвлөгөө юм. Хөнгөхөн амьсгал.


100 жилийн ганцаардал /Gabriel García Márquez/


Marquez-н бүтээсэн онцгой ертөнцөд тавтай морилно уу! Buendía-н гэр бүл таны өмнө нээлттэй байх болно . Зочдод үргэлж нээлттэй байх боловч ихэвчлэн бие биедээ хайхрамжгүй ханддаг. Маш их хүсэл тачаал, маш бага хайр. Та “Зуун жилийн ганцаардлыг” уншиж дуусгасны дараа хүний амьдралд гэр бүлээ хайрлах ямар ач холбогдолтой чухал зүйл гэдгийг ойлгох болно.


The Dharma Bums /Jack Kerouac/


Дайнаас эргэн ирсэн ахмад нэр төр, үнэн мөнийг 40 оны АНУ-с хайгаад олохгүй төөрч будилж эхлэнэ. Тамхины утаа хөвөрсөн клубд жааз дуу сонсон, вагоны замаар салхи исгэрэх нь хүний амьдралын утга учир гэдгийг олж мэднэ. Аялах дуртай хүмүүсд зориулж байна.


The French Lieutenant’s Woman /John Fowles/


Өдөр бүр далайн эрэг дээр ирж тэнгэрийн хаяа ширтэх залуу бүсгүй. Нэгэн өдөр түүнд гэрлэх санал ирснээр бүх зүйл эргэх болно .Түүнтэй гэрлэх үү? Мэдрэмжээ дагах уу? Өөрөө шийднэ. Тэрээр хувь хүний сонголтыг батлахын тулд 2 шийдлээр бичжээ.


The Wind in the Willows /Kenneth Grahame/


Гайхамшигтай хүүхдийн ном ч гэлээ насанд хүрэгчдэд амьдралын энгийн аз жаргалыг үнэлэх ач холбогдлын талаар сануулна. Энэ үлгэр бүхэлдээ адал явдал, ид шид, эв нэгдлээр дүүрэн байдаг.


Дайтах урлаг /Sun Tzu/


Цэргийн стратегийн талаар бичигдсэн хамгийн эртний номын нэг юм. Номын мэргэн ухаан бидний өдөр тутмын үйл хэрэгт хэрэг болно. Хэрхэн өөрийн арга замыг олж авах талаар танд заана.


Бөгжний эзэн /J. R. R. Tolkien/


Хүүхэд багачууд, насанд хүрэгчид аль аль нь унших боломжтой. Эхний хэдэн арван хуудсыг л уншсаны дараа энэ бүгд зохиомол түүх гэдгийг ор тас мартах болно. Таны төсөөлөн бодох чадварыг дээд зэргээр хөгжүүлэх болно.


David Copperfield /Charles Dickens/


Зорилго болоод амжилтанд хүрэхийг тулд сахилга бат, ёс суртахуун, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар бүх насныханд зориулсан чиглүүлэгч ном юм.



Сайн найз /Guy de Maupassant/


Гол дүрийн баатрын эсрэг бичигдсэн Францын сонгодог роман юм. Залуу сэтгүүлч Georges Duroy Парист өөрийн байр сууриа олох гэж оролдох болно. Тэрээр уйтгартай, шунахай, аймхай, бичиг үсэг мэддэггүй боловч маш маш их царайлаг аж. Ухаалаг, авъяаслаг эмэгтэй хэрхэн түүний хохирогч болсон тухай өгүүлсэн аймшигт түүх юм.


Хувьсгалт товхимол/Peter Kropotkin/


Анархист, хувьсгалч Peter Kropotkin ОХУ-н элит хүүхдүүдэд зориулсан цэргийн сургуулийн талаар харуулжээ.


Агуу Гетсби /F. Scott Fitzgerald/


Уг роман өөрсдийн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөөгүй бүтээлийн жагсаалтад ордог. АНУ-н мөрөөдлийн амьдралаар амьдарч буй нэгний хувь заяа тааж боломгүйгээр өөрчлөгдөж буй тухай өгүүлсэн түүх юм. Цөөн хэдэн сайн үнэнч найзтай байх нь олон хүнээс илүү чухал гэдгийг харуулжээ. Үүнээс гадна ямар нэгэн зүйлийг олж авч өөрийн болгох хүсэл гэдэг түүнийг эзэмшихээс илүү амттай юм.


The Catcher in the Rye /J. D. Salinger/


Өсвөр насныхны солиорол болоод айдсын талаар өгүүлсэн. Нийгмийн хэвь журам зөрчиж дураар аашлах, төгс зүйл рүү тэмүүлэх, ганцаардал, айдсын талаарх буруу ойлголт зэргийг тод томруун дүрсэлсэн нь дэлхий даяар хэдэн сая уншигчдын зүрх сэтгэлд мөрөө үлдээж чаджээ.


Гэм зэм /Fyodor Dostoevsky/


Цор ганц ОХУ төдийгүй дэлхийн уран зохиолын сод туурвил юм. Достоевскийгоос өөр ямар ч зохиолч хүний сэтгэлийн нарийн нандин чанарыг ийм гүн гаргаж илэрхийлж чадахгүй.


Ханхүү /Niccolò Machiavelli/


Уг зохиол нь Засгийн газар, төрийн олон талын бодлогын талаар гайхалтай тодорхойлолт болж өгсөн юм.


Walden; Модон дундах амьдрал /Henry David Thoreau/


Уг зохиолыг бичихдээ Thoreau Массачусэтийн ойролцоох Walden цөөрмийн дэргэд жижиг өрөөнд 2 жил 2 сар 2 өдөр амьдарчээ. Энэ нь нийгмийн хэвшмэл дарамт шахалтаас ангид түүх юм.


Төр улс /Plato/

Улс төрийн онолын суурь мэдлэгийг энгийнээр хүргэх бүтээл юм. Хэрхэн амьдрах, манлайлагчид хэрхэн удирдах талаар өгүүлсэн.


Лолита /Vladimir Nabokov/


Уг түүхийн ойлголт нь уншигчдын оюун санааг тэлэх болно. Зарим хүмүүс түүний зохиолыг өвчтэй гаж гэж үздэг бол түүний бичих хэв маяг гайхалтай ба хайр ба амьдралын эцэс төгсгөлгүй зөрчлийн талаар өгүүлжээ.


Мастер, Маргерита 2 /Michael Bulgakov/


Булгаковын сод туурвил ба уг роман нь түүнийг нас барсны дараа хэвлэгджээ. Дэлхийн хүсэл, хүний мөн чанарыг уншигчдад сайн ба муу талаас нь харуулсан олон талт роман юм.


Хувирал /Franz Kafka/

Кафка бол төвөгтэй, гунигтай зохиолч. Залуучуудад түүний ном тийм амар ажил биш. Гэхдээ оролдоод үзэхэд гэмгүй. Маш үнэ цэнэтэй зүйлээс атгалаа гэсэн үг. “Хувирал” нь хүн төрөлхтний ганцаардлын тухай өгүүлсэнн абсурд зохиол юм.


Бяцхан ханхүү /Antoine de Saint-Exupery/


Хүн бүр өсөж томрохдоо хамгийн үнэ цэнэтэй, чухал ая холбогдолтой зүйлээ гээчихсэн байдаг. Тэгээд түүнийгээ олохын тулд “Бяцхан ханхүү” шиг номын дахин дахин унших шаардлагатай болдог.


Trap for Cinderella /Sébastien Japrisot/


Үзэсгэлэнтэй цагаан даашинз, машинтай залуухан Франц чөтгөрүүдийн тухай детектив зохиол юм.



Эх сурвалж: Brightside