Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 18/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 18


ШИЙДЭЛ ДЭЭР ТӨВЛӨР


Ихэнхи хүмүүс асуудал байгааг хардаг. Асуудлыг олж харахад ямар нэгэн тусгай чадвар, авьяас хэрэггүй. Алфред А. Монтаперт, “Ихэнхи хүмүүс саад байгааг хардаг, цөөхөн нь шийдлийг хардаг. Түүх тэрхүү цөөнх амжилтыг бичин үлдээдэг, харин мартах гэдэг олонхи хэсэг хүмүүсийн шагнал болно” хэмээн хэлсэн байдаг. Асуудлыг зөвхөн харах бус, харин шийдлийг эрэлхийлдэг нэгэн жинхэнэ өөрчлөлтийг авчирдаг. Ийм бодлыг тээсэн хүмүүстэй баг даалгавраа биелүүлдэг.


Таны зан чанар , хүмүүжил, өнгөрсөн амьдрал чинь таныг хэрхэн шийдэлд төвлөрсөн хүн бэ гэдгийг чинь тодорхойлох төвлөрөгч хүн бүхэн дараах зүйлсд анхаарлаа хандуулсан байдаг:


1. Асуудал яаж ойлгож байгаагаас шалтгаална


Хүмүүс танд юу хэлж байгаа нь хамаагүй, таны асуудал бол үнэндээ таны асуудал биш юм. Хэрэв та ямарваа зүйлийг асуудал гэж итгэвэл тэр нь асуудал байх болно. Харин хэрэв та тухайн зүйлийг түр зуурын зогсонги байдал, бага зэргийн саад, эсвэл хариулт нь байна гэж итгэвэл танд үнэндээ асуудал байхгүй. Учир нь та асуудлыг бий болгоогүй .


2. Бүх асуудалд гарц бий


Асуудлыг шийдэгч агуу хүмүүсийн зарим нь шинийг санаачлагчид байсан. Чарльз Кеттеринг, “ Женерал Моторсын судалгааны захирал байхдаа дуусгая гэж хүсвэл, уулзалтын өрөөнийхөө гадна ширээ байрлуулж, “Шүүмжээ энд үлдээ” гэсэн үгийг бичиж тавьдаг байсан. Хэрэв би тэгээгүй байсан бол, хэн нэгэн хүн босч, “дарга аа, энэ болохгүй байх аа” гэж хэлэх байсан” хэмээн хэлсэн. Кеттерингийн энэ арга өөрийг нь Делког байгуулан, 140 патентийн эзэн болоход тусалсан. Тэр Үндэсний Санаачлагчдын Танхимд уригдан оролцдог. Тэр бүх асуудлыг шийдвэрлэж болно гэж итгэж байсан ба тэр чадсан. Хэрэв та шийдэлд төвлөрөгч баймаар байвал та ийм хандлагыг өөртөө суулгахдаа бэлэн байх хэрэгтэй.


3. Асуудлууд нэг бол биднийг зогсоодог, эсвэл биднийг тэлдэг.


Амжилт сэтгүүлийн үндэслэгч Орисон Свэтт Марден, “ саад бэрхшээлүүд таны хэр том эсвэл жижгээс чинь шалтгаалж, том эсвэл жижиг харагдана” хэмээн хэлсэн. Асуудлууд таныг шархлуулна, эсвэл чамд тус болно. Асуудалд яаж хандахаас шалтгаалж, тэд таныг амжилтанд хүргэхгүй, эсвэл таныг тэлж, улмаар та зөвхөн даван туулаад зогсохгүй, энэ үйл явцад та өөрөө өснө. Сонголт таных.



Багийн тоглогчийн 17н чухал чадвар


АСУУДЛУУД ЧАМАЙГ ЗОГСООДОГ УУ? ЭСВЭЛ ТЭЛДЭГ ҮҮ?