Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 17/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 17


ЯМАРВАА НЭГ ЗҮЙЛИЙГ БИЕЭ ДААГААД ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХЭН НЭГЭНД ТУХАЙН ЗҮЙЛИЙГ ХИЙХЭД НЬ ТУСАЛ


"Хэн нэгэнд амьдралын хувийн өндөрлөгт хүрэхээс илүү буянлаг зорилт байдаг. Тэр дараа нь доошоо бууж бүх хүн төрөлхтөнд туслаад дараа нь дахиад жаахан дээшээ өгсөх хэрэгтэй” гэж элчин сайд, яруу найрагч Гэнри Ван Дайк нэг удаа тэмдэглэсэн байдаг.


Ямар гайхалтай санаа вэ? Хүмүүсийн өөрсдөө хийж чадахгүй байгаа зүйлд туслах шаардлагатай. Надад байгаа бүхнээ бусадтай хуваалцах ёстой гэж би боддог. Надад хангалттай их зүйл байгаа учраас хүмүүст хэтэрхий ихийг өгчихлөө, надад тэр дутагдана гэж санаа зовох явдалгүй. Би хичнээн хэмжээгээр ихийг өгнө, төдий хэмжээгээр буцааж авна. Та юутай байгаа нь чухал бус, харин эргэн тойрны хүмүүсдээ тэдний бие даан хийж чадахгүй байгаа зүйлийг хийхэд нь үргэлж тусалж чадна. Үүнийг яаж хийх нь таны чадвар нөөц боломж, туршлагаас хамаарна. Хорин жилийн өмнө Фуллерийн шашны семинарын Питьер Вагнер намайг санваартнуудын өмнө удирдлагын сэдвээр илтгэл танилцуулах урилга өгч билээ. Тэр анх удаа надад үг хэлэх индэр олгосон бөгөөд би үүнд хэзээ ч өөрийн дан хүчээр хүрч чадахгүй байсан юм. Бэлтгэгдсэн хүний хувьд зөвхөн цөөн зүйлс л гарж ирж буй боломж шиг агуулга ач холбогдолтой байж болно. Яагаад? Яагаад гэвэл боломж нь бидний нөөц бололцооноос давж гарч байдаг. Эртний Грекийн агуу уран илтгэгч Демосфен хэлэхдээ “жижиг боломжууд агуу их байгууллын эхлэл болох нь элбэг” гэж хэлсэн билээ. Заримдаа цагийг нь олж таньж мэдсэн боломж амжилтын түлхүүр болно. Хүмүүст энэ боломж олоход нь тусал, ингэснээр та түүнтэй ялалт байгуулна.


Бусадтай хамт ялалт байгуулах 25 арга



БУСДЫГ АМЖИЛТ ОЛОХОД НЬ БАГА Ч ГЭСЭН БОЛОМЖИЙГ ГАРГАЖ ӨГ, ТЭДНИЙ АМЖИЛТЫГ ТЭМДЭГЛЭ УРАМШУУЛ.