Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 16/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


8 сарын 16


БОДЛОО УДИРД


Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Жеймс Жоес таны бодлоо юугаар дүүргэнэ, тархи түүнийг л танд өгнө гэж хэлсэн байдаг. Сайн бодлын хамгийн том дайсан бол завгүй байдал бөгөөд дунд шатны удирдагчид ихэнхдээ байгууллагын хамгийн завгүй хүмүүс байдаг.


Өөрчлөхийн Төлөө Сэтгэх нь номондоо би уншигчдыг бодох газартай болохыг ятгасан ба миний ажлын өрөөнд байдаг бодох сандал-ын тухай би бичсэн юм. Би тэрхүү сандлыг зөвхөн бодох-үедээ л хэрэглэдэг бөгөөд бусад үед огт хэрэглэдэггүй. Номын хэвлэлтээс хойш би тэр бодох сандлыг яаж зөв ашиглах талаар хангалттай нарийн тайлбарлаагүй гэдгээ ойлгосон юм. Чуулга уулзалтууд дээр хүмүүс надад тэд өөрсдийн бодох сандал дээрээ суудаг боловч, тэгээд цааш нь юу ч болдоггүй гэдгийг хэлсэн юм. Би тэрхүү бодох сандал дээр ямар нэг сэдэвгүйгээр, зүгээр л нэг сайхан санаа намайг ёврох байх гэж найдаад суудаггүй гэдгээ тэдэнд тайлбарладаг. Би ихэнхдээ яадаг вэ гэхээр завгүй өдрөөр бодож чадаагүй, сараачиж тэмдэглэсэн зүйлсийнхээ талаар боддог. Би жагсаалтыг сандал руугаа авч очин, урдаа тавиад, тус бүр хэдий чинээ хугацаа хэрэгтэй тэр хугацааг нь зарцуулдаг. Би заримдаа аль хэдийнэ гаргачихсан шийдвэрээ үнэлдэг. Заримдаа гаргах ёстой шийдвэрийнхээ талаар боддог. Заримдаа би тактик боловсруулдаг. Бусад үед би ямар нэг санааг илүү нарийн тодорхой болгох гэж хичээдэг.


Би таныг бодлоо энэ аргаар удирдахыг ятгамаар байна. Хэрвээ та өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй бол үүний үр дүнг хараад гайхширна. Мөн та үүнийг мэдэж ав: 1 минут > 1 цаг. Ихэнх тохиолдолд нэг минут бодох нь нэг цагийн турш ярих эсвэл төлөвлөөгүй ажил хийснээс илүү үнэ цэнэтэй байдаг юм.


Удирдагчийн 360°



АМЬДРАЛДАА БОДОХОД ЗОРИУЛСАН ЦАГ БОЛОН ГАЗРЫГ БИЙ БОЛГО.