Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 15/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


8 сарын 15


АМАРГҮЙ ХҮМҮҮСТЭЙ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ


Байгууллагын доод түвшинд ажиллаж буй хүмүүст хэнтэй хамт ажиллах вэ гэдэг дээр ер нь сонголт байдаггүй. Ийм учраас тэд байнга л амаргүй хүмүүстэй хамт ажиллах болдог. Нөгөө талаас, дээр ажилладаг хүмүүс бараг л хэзээ ч амаргүй хүмүүстэй ажиллах болдоггүй, учир нь тэд хэнтэй ажиллахыгаа сонгодог. Хэрвээ тэдний хамт ажилладаг хэн нэгэн нь амаргүй болоод ирвэл тэд түүнийг явуулах эсвэл замаасаа холдуулдаг.


Дунд шатны удирдлагуудын хувьд энэ зам өөр байдаг. Иймэрхүү нөхцөлд тэдэнд зарим талаар сонголт байдаг боловч бүрэн хяналт байдаггүй. Тэд амаргүй хүмүүсийг явуулж чадахгүй байж болох ч тэдэнтэй хамт ажиллахаас хэзээд зайлсхийж чадна. Гэхдээ сайн удирдагчид – дээш, доош хажуу тийш хөтөлдөг тэд – хамт ажиллахад амаргүй хүмүүстэй амжилттай ажиллах арга замыг олдог. Тэд яагаад үүнийг хийдэг вэ? Яагаад гэвэл энэ нь байгууллагад ашигтай. Тэд үүнийг яаж хийдэг вэ? Тэдний нийтлэг байр суурь болон тэдэнтэй харилцаатай байх дээр ажилладаг. Тэд мөн эдгээр амаргүй хүмүүсийг өөрсдийнх нь байранд тавихын оронд өөрсдийгөө тэдний оронд тавихыг хичээдэг.


Удирдагчийн 360°


АМАРГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦААТАЙ БАЙЖ, ТЭД ТАНД ТААЛАГДАЖ БАС ХҮНДЛЭГДЭХ ШАЛТГААНЫГ ЭРЖ ХАЙ.