​Бизнес эрхлэгчдийн уншвал зохих сэтгэл судлалын 9 ном 



Оюун санааны хувьд хүчирхэг байхад суралцах нь ажил мэргэжлийн амжилтын үндэс болдог.


Харилцаа холбоо тогтоох, урам зориг өгөх, хүмүүсийн юу хийхийг таамаглах, уулзсан хүмүүсээ үнэлэх гэх мэт нь бизнесийн амжилтын суурь болдог.


Сэтгэл судлалын зарим үндсэн ойлголт нь мэргэжлийн ур чадварт үнэ цэнэтэй байж чадах учраас заавал судлах хэрэгтэй байдаг.


Хүмүүсийн толгойд юу болж буй талаар судалдаг шинжлэх ухааны сэтгэл татам хэсэг юм. Үүний талаар хэрхэн цогц мэдлэгийг олж авах вэ? Мэдээж уншина шүү дээ.


Дараах номын жагсаалтыг санал болгож байна.


1. Thinking, Fast and Slow /Daniel Kahneman/




Хэрэв та хүмүүс хэрхэн сэтгэдэг, хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг талаар мэдэхийг хүсвэл уг номыг заавал уншаарай. Уг номыг сонгох өөр нэг шалтгаан нь зохиолч нь Нобелийн шагналт эдийн засагч юм.


2. Redirect /Timothy Wilson/




Хэрэв та өөрийн зан чанарын богино болон урт хугацааны өөрчлөлтийг, эсвэл хүмүүсийн зан чанарын талаар мэдэхийг хүсвэл уг номыг санал болгож байна.


3. Drive /Daniel Pink/




Хүмүүсийг юу идэвхийжүүлж урам зориг өгдөг вэ? Уг ном сүүлийн хэдэн жилийн судалгаанд суурилан бичигдсэн. Уншихад хялбар үгтэй маш сайн ном гэж хэлэх байна.


4. The Invisible Gorilla /Christopher Chabris, Daniel Simons/




Бид харж, мэдэрч буй зүйлсийнхээ талаар юу боддог, тэдгээрийнхээ ямар хэсгийг ил гаргадаг талаар судалгаанд суурилсан бүтээл юм.


5. Strangers to Ourselves: Discovering the Adaptive Unconscious /Timothy Wilson/




Уг ном арай илүү академик түвшинд бичигдсэн. Ялангуяа эхний бүлэг. Гэхдээ ном бүхэлдээ маш сонирхолтой мэдээлэл, судалгаанд сууриалсан гайхалтай олон санааг багтаажээ.


6. Stumbling on Happiness /Dan Gilbert/





Аз жаргалын талаар огт боддоггүй учир энэ гарчгыг би ойлгоогүй. Миний хувьд би ихэвчлэн өнгөрсөн дурсамж болоод ирээдүйн талаарх хүлээлтийн талаар боддогүй байсан. Бид өнгөрсөн болон ирээдүйн аль аль хэр үнэн зөв эсэхийн судалгаанд суурилсан бүтээл юм.


7. The Power of Habit /Charles Duhigg/




Зуршил бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай ном юм. Тэднийг бүтээж, өөрчлөх маш хэцүү ба бидний амьдралд хүчтэй нөлөөлдөг билээ.


8. The Art of Choosing /Sheena Iyengar/




Энэ бол эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан маш зузаан ном. Гэхдээ энэ нь шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэхэд туслах гайхалтай ном юм. Хүмүүс яагаад тодорхой шийдвэр гаргадаг вэ? Яагаад олон зүйлээс нэгийн сонгодог вэ? Ямар арга хэмжээ авдаг вэ? Танд энэ бүхний хариултыг санал болгож байна.


9. Made to Stick /Chip Heath, Dan Heath/




Бидний анхаарлыг юу татдаг, юуг хамгийн удаан санадаг, ямар арга хэмжээ авдаг талаарх судалгааг нэгтгэсэн бяцхан ном юм. Томоохон судалгааг уншихад хялбар байдлаар бичжээ.



Эх сурвалж: Inc