Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 10/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


8 сарын 10


ӨӨРИЙГӨӨ ХЭТ НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭХЭЭ БОЛЬ


Би семинарууд дээрээ олон удирдагчидтай ажилладаг. Тэгээд би тэдний олонх нь өөрсдийгөө маш нухацтай авч үздэгийг олж мэдсэн юм. Мэдээж хэрэг тэд ганцаараа биш. Амьдралын алхам бүртээ би, хандлагадаа маш их шийтгэл болон гутралыг агуулсан хүмүүстэй тааралддаг. Тэд нухацтай байдгаа болих хэрэгтэй. Таны ажил хичнээн чухал байсан ч хамаагүй, тэр бол таныг өөрийг чинь нухацтай байлгах шалтгаан биш.


Бидний ихэнх нь бид байгаагаасаа илүү чухал гэж боддог. Миний үхэх өдөр, сайн пастор найзуудын маань нэг нь надад гайхалтай магтаалын үг хэлж, миний талаар хөгжилтэй түүхүүдийг хуваалцах болно. Гэвч хорин минутын дараа түүний бодол санаанд хамгийн чухал зүйл нь миний цайллага дээр төмсний салад олж авах гээд мэрийж байх болно.

Та эдгээр зүйлийн талаар хошигнох мэдрэмжтэй байх хэрэгтэй – ялангуяа та хүмүүстэй ажилладаг бол. Үүнийг инээдмийн жүжигчин Виктор Борж ийн дүгнэж хэлсэн юм: Инээд бол хоёр хүний хоорондох хамгийн богино зай.


Бүтэлгүйтлийн дараа урагш довтол



ӨӨРИЙГӨӨ НУХАЦТАЙ АВЧ ҮЗДЭГЭЭ АРАЙ БАГАСГААД, ИНЭЭД УЯН ХАТАН БАЙДЛЫГ ӨСГӨДӨГ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ АВ.