Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 9/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


8 сарын 9


ТОЛИНООС НҮДЭЭ САЛГА



Үндсэн суурилагч үзэл нь энд бүрэн зургийн зарчим байсан бөгөөд “Бүх дэлхийн хүн ам нь маш өчүүхэн жижиг надаас болон бусад хүмүүсээс бүрддэг” гэсэн зарчим билээ. Хэрвээ та амьдралыг хэзээ ч ийм байр сууринаас хараагүй бол одоо бодох цаг нэгэнт иржээ.


Толиноос харц буруулж бусдад үйлчилж сураагүйгээр бусдыг өөртөө татаж чадах ганц ч хүнийг би олж хараагүй билээ.


Сэтгэл зүйн судалгааны дагуу хүмүүс бусдад үйлчилж эхэлбэл амьдралдаа илүү дасан зохицож түүнээс сэтгэлийн ханамж авдаг байна. Ийм үйл ажиллагаа нь эрүүл мэндийг бэхжүүлж баяр баясгаланг авчирна. Сэтгэл зүйн шинжлэх ухаан үүсэн бий болохоос хамаагүй өмнө хүмүүс үүнийг энгийн ухаан, зөн совингоороо мэдэж таамаглаж хэрэгжүүлж иржээ. Доор дурдсан хятадын зүйр цэцэн үгэнд хичнээн их цэцэн мэргэн (шог хошин) санаа агуулагдаж байгааг харцгаая.


Хэрвээ нэг цагийн аз жаргал хэрэгтэй байгаа бол үүрэглэ


Нэг өдрийн жаргал хэрэгтэй байгаа бол загасчил


Нэг сарын аз жаргал хэрэгтэй байвал гэрлэ


Нэг жилийн аз жаргал хэрэгтэй байвад өв залгамжлал ав


Нэг насын аз жаргал хэрэгтэй байгаа бол бусдад тусал.


Үнэхээр бусдад тусалснаар та өөртөө тусална. Үүнийг үргэлж санаж явах хэрэгтэй, тэгвэл та өөрийгөө гэх бодлоо чөлөөтэй орхиход хялбар болно.


Бусадтай хамт ялалт байгуулах 25 арга



НҮДЭЭ НЭЭГЭЭД ЭРГЭН ТОЙРНОО ХАР ТЭДЭНД ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ТУСАЛ.