Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 8/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 8


ШУДРАГА ЗАН НЬ ҮЗЭМЖИЙГ БУС ЭРХЭМ НЭР ХҮНДИЙГ БИЙ БОЛГОДОГ


Гадаад дүр төрх нь таны талаарх хүмүүсийн л бодол. Харин шударга байдал нь таны жинхэнэ бодит байдал юм.



Хоёр хатагтай Английн хүн ихтэй дүүргийн талбайн хажуугаар явж байхдаа нэгэн булштай тааралджээ. Чулуун дээр:”Энд нэгэн улс төрч, Нэгэн шудрага эр,Жонн Смит нойрсож байна” гэж сийлсэн байжээ. Хатагтай нөгөөдөө “Тэнгэр минь ! Хоёр хүнийг нэг булшинд тавьсан нь ямар муухай юм бэ!” гэжээ. Үнэндээ энэ булшинд гадаад дүр төрхөөрөө танигдсан улс төрч биш харин шударга гэдгээрээ танигдсан улс төрч нойрсож байна. Дараах асуулт нь: Та шударга зан болон дүр төрхийн алийг нь байгуулж байгаа эсэхээ тодорхойлно.


-Тогтвортой байдал: Та хэнтэй байгаагаасаа үл хамааран яг нэг янзаараа байдаг уу?


- Тийм,үгүй


-Сонголт: Танд ашигтай сонголт байхад та бусдын төлөө сайн шийдвэр гаргадаг уу?


- Тийм,үгүй


-Оноо: Таны амжилтанд хувь нэмэр оруулж буй хичээл зүтгэлээр нь та бусдыг хурдан таньдаг уу?


- Тийм,үгүй



Томас Маклей ингж хэлсэн: “Хүний бодит зан чанарын үнэлгээ нь хэн ч түүнийг хараагүй байх үед тэр юу хийдгээр нь харагдана” гэж хэлсэн байдаг. Амьдрал яг хавчаар адил, тэр нь хугацаа өнгөрөх тусам улам хавчсаар байдаг. Ийм дарамт байгаа үед дотор байгаа ямар ч зүйл ил гарах болно. Өөрт байхгүй зүйлээ бид өгч чадахгүй. Гадаад дүр төрх ихийг амладаг ч багыг хйидэг. Харин шударга зан хэзээ ч урам хугалдаггүй.


- Өөрийгөө удирдагч болгон хөгжүүл


ЧИ ГАДААД ДҮР ТӨРХӨНДӨӨ ИЛҮҮ АНХААРЧ БАЙНА УУ? ЭСВЭЛ ШУДАРГА БАЙХ БАЙДАЛД ИЛҮҮ АНХААРЧ БАЙНА УУ?