Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 7/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 7


БАГИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬ


Агуу манлайлагчдыг бэлтгэгчид өөрсдийнхөө тухай бодохоос өмнө багийн сайн сайхныг боддог. Билл Рассэлл авъяаслаг сагсан бөмбөгийн тамирчин байсан юм. Олон хүмүүс түүнийг мэргэжлийн сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн сайн хамтран тоглогчдын нэг байсан гэж үздэг. Рассэлл Миний тоглосон тэмцээний хэр зэрэг сайн байсны хамгийн чухал хэмжүүр бол хамтран тоглогчдынхоо тоглолтыг хэр зэрэг дэмжсэн байх юм. Энэ бол агуу манлайлагчдыг төрүүлэгч болоход шаардлагатай хандлага юм. Баг эхэнд явах ёстой.


Та өөрийгөө багийн тоглогч гэж үздэг үү? Багийг сайжруулах цаг ирэхэд та өөрийгөө хаана зогсч байх вэ гэдгээ харахын тулд доорх асуултуудад хариулна уу:


Би бусдын үнэ цэнийг нэмэгдүүлдэг үү?


Би байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлдэг үү?


Юмс хэвийн үргэлжилж байхад би гавъяаг бусдад өгөхдөө бэлэн байдаг уу?


Манай баг шинэ гишүүдийг дэс дараатайгаар нэмж байна уу?


Би суудал-аа чадахынхаа хэрээр ашигладаг уу?


Багт олон хүн ээлжлэн чухал шийдвэр байна уу?


Манай багийн төвлөрөл оддыг төрүүлэхээс илүү ялалт байгуулахад чиглэж байна уу?


Хэрэв та эдгээр асуултуудын заримд нь үгүй гэж хариулсан бол, та багтаа хандах хандлагаа дахин үнэлэх хэрэгтэй болжээ гэсэн үг. Хамгийн сайн удирдагч бол хүмүүсийг эцсийн дүндээ өөрөөс нь мэдлэг, чадвараараа давахуйц болгох тэр цэг рүү хөгжүүлэхийг зорьдог нэгэн юм. Удирдагчдыг бэлтгэснээр та өөрийнхөө нөлөөг нэмэгдүүлэх учраас энэ таны зорилго байх хэрэгтэй.


Нөлөөлөх урлаг


УДИРДАГЧДЫГ ЧАДВАРЖУУЛАХ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ХӨГЖҮҮЛ. ТЭДНИЙГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬ.