Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 4/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 4



АЛСЫН ХАРААНЫ НЭГ ХЭСЭГ БАЙ


Танай багийн хувьд алсын хараа чинь юу вэ? Маш олон хүмүүс хамт ажилладаг нэг бүлгийн хэсэг боловч яагаад гэдгийг тодорхой мэддэггүй гэвэл та гайхах байх. Жишээлбэл, намайг Сан Диэго мужийн Скаилаин Сүмийн удирдагч байхад нэг явдал тохиолдсон юм. Сүмийн ТУЗ арван хоёр хүнтэй. Биднийг анх уулзах үеээр би гишүүн бүрийг сүмийн алсын харааг тодорхойлж өгөхийг хүсэхэд, би найман өөр хариулт авсан юм.


Хэрвээ луужингүй бол баг урагшаа итгэлтэйгээр явж чадахгүй !


Гишүүний хувьд та багийнхаа алсын харааг тодорхой ойлгосон байх хэрэгтэй. Хэрвээ танай багт алсын хараа байхгүй бол түүнийг бий болгоход тусал. Хэрэв танай баг луужин болон замаа аль хэдийнэ олчихсон бол сайхан тэмцээн болж байгаа гэдгийг батлахын тулд та үүний гэрэлд өөрийгөө харуулах хэрэгтэй. Хэрвээ тэгээгүй бол та болон танай багийнхны сэтгэл үймэрнэ. Тэгвэл магадгүй баг доторх хүн бүрийг солих нь илүү оновчтой болдог.


- Багийн ажиллагааны 17 хууль


БҮГД НЭГ ОЙЛГОЛТТОЙ БАЙГАА ЭСЭХЭЭ НЯГТЛАХЫН ТУЛД БАГИЙНХНААСАА БАЙГУУЛЛАГЫНХАА АЛСЫН ХАРААГ ТОДОРХОЙЛЖ ӨГӨХИЙГ ХҮС.