​Таны мэдлэгийг тэлэх 10 ном



Хүн бүр номыг хялбар бичдэг болжээ. Тэд ямар нэгэн хэлбэр хэв маягт баригддаггүй. Хөдөө явах, бүр ямар нэгэн техник технологи бүтээх, шинэ зүйл нээж илрүүлэх гэх мэтчилэн.

Тэд ямар нэгэн зүйл бүтээдэг. Амьдралыг өөрчилдөг ямар нэгэн зүйл. Түүний тархиар дамжин бодит ертөнцөд ил гарах ямар нэгэн зүйлийг.

Гэхдээ энэ бүгд зүгээр ээ. Шилдэг номнууд ч олон бий.

Би тэрбум хүн уншсан номонд дуртай. Хэдэн тэрбум амьдралыг өөрчилсөн гэсэн үг.

Би миний сэтгэх чадварын түвшинг тэлж, мэдлэгийн хүрээг өргөжүүлэх номнуудад дуртай.

Ямар нэгэн гайхалтай ном уншсаны дараа гайхалтай онцгой санаа төрөн гардаг.

Жагсаалтаа танилцуулахаас өмнө уран зохиолын бус ном 3 төрөл байдаг гэдгийг дурдъя.


Бизнесийн ном:


“Хэрхэн манлайлагч болох вэ” гэх мэт ном багтана.

Тухайн номын зохиолч нь ихэнхдээ судлаачид байдаг. Зохиогчид нь уг номоо хэн нэгэнд ярих, сургах, дүгнэх үедээ ашигладаг. Эдгээр номнуудаас нээх уншаад байх хэрэггүй ч нэгийг бичээд үзэхэд гэмгүй.

Үнэндээ ийм төрлийн нэг номтой болох нь таны карьерт чухал үзүүлэлт болно.


Хэд хэдэн бүлэгтэй ном:


Та хаа нэгтээ “Ухаалаг байх 12 арга” гэх мэт нийтлэл шиг номыг харсан байх.

Мөн эдгээр номыг унших хэрэггүй. Бичих ч хэрэггүй. Цагаа хий дэмий үрэх бүр ч хэрэггүй.


Braingasm ном:


Миний шилдэг гэх 10 braingasm номын жагсаалт. Ном гэдэг эхлэлээсээ төгсгөл хүртлээ мэдлэгийн хүрээг тэлж сэтгэх чадварыг нэмэгдүүлэх ёстой.

Мэдээж энэ бүгд нэг сарын хугацаанд унших 10 ном биш бүх цагийн үеийн шилдэг 10 номын жагсаалт юм. Хэрэв өөрчлөлтийг хүсэж байгаа бол яг одоо ном уншиж эхлэхийг зөвлөе.


1. "Mastery" by Robert Greene




Өөрийн хайртай зүйлдээ хэрхэн шилдэг болох талаар 1000 хүний намтарыг багтаасан хувилбар юм.


2. "Bold" by Peter Diamondis and Steven Kotler




Энгийнээр хэлэхэд хэрэв та ирээдүйгээ мэдэхийг хүсвэл үүнийг уншаарай.


3. "Outliers" by Malcolm Gladwell




Gladwell 10000 цагийн дүрмийг гаргаж ирсэн анхны хүн биш. Мөн ямар нэгэн зүйл дээр дэлхийн хамгийн шилдэг болох хэрэгтэй гэдгийг баталгаажуулсан анхны хүн биш юм.

Харин тэрээ өөрийн гүн гүнзгий ойлголтуудаа тайлбарласан гайхамшигтай түүхээс бүрдсэн байдаг.

Beatles хэрхэн шилдэг нь болсон бэ? Яагаад мэргэжлийн хокейд 1,2,3 сард төрсөн тамирчид байдаг вэ? Гэх мэт үргэлжилнэ.


4. "Where Good Ideas Come From" by Steven Johnson




Энэ номыг нэмж хэлье: "How We Got to Now" by Steven Johnson.

Товчоор: Ганцаардсан суутнуудын домогт итгэх хэрэггүй.

Жонсоны холболт үнэхээр гайхалтай. Жишээ нь: Гутенберг Прэссийг хүн бүр муу алсын хараатай гэж ойлгодог байсан. Тиймээс линз бий болсон. Дараа нь микроскоп бий болж нянгуудыг илрүүлсэн байна. Үүний үр дүнд орчин үеийн анагаах ухааныг нээн илрүүлжээ.

Жонсох бол сэтгэгч, холбогч мөн сайн илтгэгч юм.


5. "Man's Search For Meaning" by Victor Frankl




Би энэд зарим зүйлийг орхилоо. Зүгээр л уншаад үзээрэй.

Та замынхаа талд нь ороод л амьдралаа ойлгох болно.


6. "Born Standing Up" by Steve Martin




Их Британийн ширээний теннисний аварга байсан Mathew Syed бөмбөг цохихыг харсан байх.

Би хэн нэгний хүсэл тэмүүллийг хадгалан авч баримтжуулан бидэнтэй хуваалцдаг номонд хайртай. Уг номноос шаргуу хөдөлмөр, аз, авъяас, ур чадвар гээд бүгдийг хамтад нь харж болно.


7. "Zero to One" by Peter Thiel




Маш олон бизнесийн номон дундаас үүнийг сонгож байна. Маш олон үзэл баримтлал миний бизнесийн талаарх хандлагийг өөрчилсөн юм.

Thiel бол PayPal-ын үүсгэн байгуулагч, Facebook-ын анхны хөрөнгө оруулагч тэрээр зүгээр нэг тэрбум долларын бизнесийг эхлүүлэх талаар өөрийн онолоо хуваалцсан гайхалтай ном юм.


8. "Quiet" by Susan Cain




Магадгүй дэлхийн хүмүүсийн тэн хагас нь интроверт. Түүнээс ч илүү байж болох юм. Амьдрал амьдрахаас хялбар биш.

Би заримдаа дүүрэн хүнтэй өрөөг мэдэрдэг. Би огт дугарч чадахгүй хэн нэгэн миний амыг цоожлоод түлхүүрийг нь хол шидчихсэн мэт.

Хэзээ нэгэн цагт энэ мэдрэмжийг та мэдрэх болно. Надад итгээрэй.

9. "Antifragile" by Nassim Tale




Хэрэв та ямар нэгэн зүйлийг цохиод эвдэх магадлалтай бол ”эмзэг” гэсэн үг.

Хэрэв та ямар нэгэн зүйлийг цохиод хэвэндээ үлдвэл “уян” гэсэн үг.


10. "Mindset" by Carol Dweck




Шилдгүүдийн анхаарлыг дахин татсан юм.

Зөвхөн өөрийгөө сайжруулахын тулд бус сайжруулах арга замыг үргэлжлүүлэх боломжтой. Харин хийж буй зүйлдээ үнэхээр хайртай л бол шүү дээ.


Тэрээр маш олон судалгаа, түүхээр дамжуулж уг замд яагад олон хүн ухардаг талаар харуулжээ.


Эдгээр ном ухаалаг харагдахад туслахгүй харин таныг ухаалаг болгох юм.


Эх сурвалж: Businessinder