Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 30/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 30


ЭРЧ ХҮЧЭЭ УДИРД


Зарим хүмүүс шатахуунгүй болохгүйн тулд өөрсдийн эрч хүчээ хуваарилах ёстой. Хоёр жилийн өмнөөс би үүнийг бодож эхэлсэн юм. Хүмүүс надаас яаж ийм их зүйл хийж амжуулав гэж асуухад би үргэлж “Их эрч хүч, бага IQ” гэж хариулдаг байлаа. Би хүүхэд байхаасаа л ийм бодолтой явдаг байсан.


Одоо би эрч хүчийн түвшиндээ анхаарал хандуулах ёстой. “Өөрчлөлт хий” номондоо би өөрийнхөө эрч хүчийг зохицуулах тухай олон стратегиудын нэгээс хуваалцсан. Өглөө бүр би хуанлигаа харахдаа, өөрөөсөө “Өнөөдрийн хамгийн чухал үйл ажиллагаа юу вэ?” гэж асуудаг. Миний хувьд миний гэр бүл, миний ажилчид, найз нөхөд, хэвлэлийн газрынхан, лекцийн спонсорын уулзалт эсвэл миний юм бичих цаг ч юм уу байдаг. Би түүнийг гоц сайн хийх төвлөрөлт, эрч хүч байгаа эсэхээ үргэлж нягталдаг.


Xэдий зарим хүмүүст их эрч хүч байсан ч, хүнд нөхцөл байдалд тэр эрч хүч, энергээ соруулах үе байдаг. Байгууллагын дунд түвшиний удирдагчид “АВС-ийн эрч хүчний хэрэглээ” –тэй харьцаж байх хэрэгтэй.


Activity Without Direction (Зүг чиглэлгүй үйлдэл) – Өөртөө чухал биш зүйсийг хийж байгаа байдал.


Burden Without Action (Үйлдэлгүй дарамт ачаа) – Үнэхээр чухал зүйлсээ хийх чадваргүй байгаа байдал.


Conflict Without Resolution (Шийдэлгүй зөрчилдөөн) – Юу чухал болохыг шийдвэрлэх боломжгүй байгаа байдал.


Удирдагчийн 360°



АВС-ЭЭС ШАЛГААРАЙ. ТА ХААНА ЭРЧ ХҮЧЭЭ АЖИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ БАЙНА?