Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 29/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 29


ХҮМҮҮСТ 10 ОНООГ ӨГСӨН БАЙДЛААР ХАНД


Хүмүүс хэрвээ манлайлагчдаа дуртай бол тэдний хүлээлтийг үргэлж давуулан биелүүлэх гэж хичээдэг. Энэ бол миний ажиглалт. Хэрвээ та ажилчидтайгаа нягт харилцаа тогтоосон бол тэд чин сэтгэлээсээ танд дуртай байх бөгөөд таныг хүндэлж, өөрдсдийнхөө чадах чинээгээрээ махран ажилладаг.


Өнгөрсөн жилүүдэд би маш олон удирдагчдаас манлайллын талаар олон зүйл сурсан. Гэвч миний хамгийн их гайхсаар байгаа нэг зүйл бол миний аав Мелвин Максвелл/Melvin Maxwell/. 2004 оны 12 сард Орландо хотод амьдардаг эцэг эхийндээ би зочилсон юм. Тэнд байхдаа би утсаар холбогддог зөвлөгөөнд оролцохоор төлөвлөсөн байсан. Тэгээд надад чимээгүй орчин хэрэг болоход аав минь намайг ажлын өрөөгөө ашиглахыг зөвшөөрсөн. Түүний өрөөнд ороод ширээн дээр нь суухад цаасан дээр түүний гараар бичсэн хэдэн үгс утасны хажууханд байхыг би анзаарсан юм.


#1 Хүмүүсийг урам зоригоор бэхжүүл.


#2 Талархлын үгээр хүмүүсийг гавьяатай мэт сэтгэгдэл төрүүл.


#3 Талархлаар дамжуулан хүмүүсийг тодорхойл.


Би хоромхон зуур энэ яагаад тэнд байсныг мэдэж авсан. Миний аав хүмүүстэй утсаар ярихдаа тэдэндтэй хэрхэн хандахаа санахын тулд тэнд түүнийг бичсэн байж. Би тэр дороо аав надад хэн хүнээс илүүтэй бусдыг гайхалтай буюу 10 оноотой хүн мэт ханд гэж зааж ирснийг саналаа. Өнөөдрөөс эхэлж хүмүүсийг харахдаа мөн удирдахдаа тэднийг хэн бэ гэдгээр нь биш, хэн байж чадах вэ гэдгээр нь ханд. Тэднээс ирэх хариу үйлдэл таныг гайхшруулна.


Удирдагчийн 360°



ХҮМҮҮСТ ХАНДАХДАА ТЭДНИЙГ 10 ОНООНООС 10 ОНООТОЙ ХҮН МЭТ ХАНД. ӨӨРИЙНХӨӨ ХҮЛЭЭЖ БАЙСАН ХҮН МЭТ ХАНД.