Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 23/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 23


БЭЛДЭЖ БАЙГАА ХҮНТЭЙГЭЭ ХУВИЙН ХАРЬЦААГАА ХӨГЖҮҮЛ


Менторингийн (халамжлан хүмүүжүүлэх) харьцаа хувийн харьцаанаас эхэлнэ. Хүмүүс тань таныг таних, хүндэтгэн хайрлах, хойноос тань дагаж сурах хүсэл нь нэмэгдэж байх ёстой. Та тэдэнд таалагдахгүй бол тэд танаас суралцахыг хүсэхээ больж манлайлагч бэлдэх ажил удаашрах бүр зогсож ч магадгүй.


Сайхан хувийн харьцаа тогтоохын тулд та тэдний намтар, амьдралын замыг нь сонирхохоос эхэл. Таны үнэн сэтгэлийн сонирхох зүйлд хүргэнэ. Та тэдний хүчтэй, сул талуудыг ч мэдээд авна. Тэд ямар зорилготой, юунд урамшиж байдгийг нь асуу. Хэр зэрэг сэтгэлийн хөдөлгөөнтэйг нь тодруул. Та тоо, санхүүгийн тайлангаас өөр юуг ч хайрладаггүй, түүндээ цагийнхаа 80%-ийг зориулдаг хүнийг сургаж бэлдэхийг мэдээж хүсэхгүй л биз дээ.


Хүнийг танин мэдэх шалгарсан аргуудын нэг нь яахын аргагүй ажлын бус цагаар харьцаж, чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх явдал мөн. Хүмүүс ажил дээрээ голдуу биеэ сайн барьж байдаг.


Тэднийг бусад хүмүүс ямар гэж харахыг хүсдэг, тэгж л биеэ авч явахыг хичээдэг. Харин өөр орчинд чухам ямаршуухан хүн бэ гэдгийг нь мэдэх боломжтой. Тухайн хүний талаар аль болох ихийг мэдэж, зүрх сэтгэлийг нь татахад бүх хүчээ дайчил. Та сэтгэлийг нь хөндөж чадвал тэд тань уруу гараа баяртайгаар сунгах болно.

Манлайлагчдыг бэлтгэ


БАГИЙНХАА ХЭН НЭГНИЙГ ТАНИХЫН ТУЛД ЯМАР НЭГЭН УУЛЗАЛТ ЗОХИО.