Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 22/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 22


ГАНТИГ ЧУЛУУГАА БҮҮ АЛД


Миний найз Дуаит Баин/Dwight Bain/ радиогоор сонссон нэгэн түүхийг надад илгээсэн юм. Нэгэн настай хүн өөр нэгэн залууд радио долгионоор зөвөлгөө өгч байх юм гэнэ. “Өөрийн гэр орон, гэр бүлээсээ хол удаан байх нь ичгүйртэй зүйл. Би өөрийн амьдралдаа баримталдаг нэг зүйлээ чамд хэлье. Би нэгэн өдөр суугаад жаахан тоо бодсон юм. Хүн дунджаар далан тав насалдаг гэвэл хүн бүрт 3900 Бямба гараг байна гэсэн үг.


Би тавин таван нас хүртлээ үүнийг ингэж ер бодож байгаагүй. Тэр үед би аль хэдийнээ 2800 Бямба гарагийг ардаа үдсэн байсан юм. Тэгээд би 75 хүрэх хүртлээ зөвхөн 1000 нь л үлдсэн байгааг мэдсэн. Тэгээд хөгшин залууд хэрхэн 1000 ширхэг гантиг бөмбөлөгийг гялгар уутанд хийж, гэртээ тавьснаа ярьжээ. Цааш нь, “Тэр Уутан дах бөмбөлөг доошлон дуусч байгааг харах болгондоо би амьдралынхаа хамгийн чухал зүйл дээр төвлөрдөг. Өөрийнхөө энэ дэлхийд амьдрах хугацааг богиносч байгааг харахаас илүү нэн тэргүүний зүйлсийг минь сануулдаг зүйл гэж байхгүй” хэмээсэн.


Тэгээд нөгөө хөгшин төгсгөлд нь “Би яриагаа дуусгаж, өөрийн хайрт эхнэрийг өглөөний унданд авч гарахаас өмнө чамд нэгэн зүйлийг хэлье. Өнөө өглөө би хамгийн сүүлчийн бөмбөлөгөө уутнаас нь гаргалаа. Би хэрэв дараагийн Бямба гарагийг үздэг юм бол тэр нь надад нэмэлт хугацаа өгөгдсөний тэмдэг болно” гэж хэлжээ.
Бид илүү хугацаа авахыг шийдэж чадахгүй. Харин бид байгаа хугацаандаа юу хийхээ шийдэж чадна.

-Багийн гишүүний 17 чухал чанар


ӨӨРИЙНХӨӨ ЦАГТ ЗОРИЛГОТОЙ БАЙ.