Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 21/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр





Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 21


СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРД


Би нэгэн удаа, сэтгэл хөдлөлийнхөө хувьд асуудалтай хүмүүс авто машины аваарт ороход асуудалгүй хүмүүсээсээ 144 хувиар илүү байдаг гэж сонсож байсан юм.


Энэ нь хүн бүрт сэтгэл хөдлөлөө удирдах нь чухал болохыг харуулж байна. Эргэн тойрон нь гэнэт тэсрэх бөмбөг шиг сэтгэл хөдлөлийн хэмнэлтэй болоод эхэлбэл хэнд ч таалагдахгүй. Ялангуяа манлайлагчдын хувьд сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг байх нь илүү ноцтой зүйл юм, учир нь тэдний юу хийх нь маш олон хүмүүст нөлөөлөгддөг.


Сайн удирдагч нар хэзээ сэтгэл хөдлөлөө гаргах уу, хэзээ хүртэл хойшлуулах уу гэдгээ сайн мэддэг. Заримдаа тэд хүмүүс нь юу мэдэрч байгааг нь мэдрэх үед харуулдаг. Энэ нь ажилтнуудыг хөдөлгөөнд оруулдаг. Энэ тийм нарийн ажиллагаатай төвөгтэй зүйл үү? Би тийм гэж бодохгүй байна. Удирдагч үүнийг өөрийнхөө төлөө биш, багийнхаа сайн сайхны төлөө хийдэг. Учир нь удирдагч бусдаас илүүг харж, бусдаас өмнө зогсдог, тэд юуны өмнө ихэвчлэн сэтгэл хөдлөлийн тал дээр туршлагжсан хүмүүс байдаг. Энэ үед та юу мэдэрч байгаагаа багтаа мэдрүүлснээр тэд таны юу харж байгааг харахад тус болно.


Бусдаар бол удирдагч өөрийнхөө мэдрэмжийг хяналтан дор барьж байх хэрэгтэй. Удирдагчид сэтгэл хөдлөлөө гаргахаа хойшлуулдаг гэдгийг би хэлэхдээ, тэднийг өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг үгүйсгэж няцааж, эсвэл булшилдаг гэдэг утгаар хэлээгүй. Сэтгэл хөдлөлөө удирдахын хэргийн гол учир нь хамгийн түрүүнд та өөрийгөө биш хүмүүсийн ямар уур амьсгалтай байх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг юм. Сэтгэл хөдлөлөө та хойшлуулсан ч бай, гаргасан ч бай энэ нь таны хувийн сэтгэл ханамжийн төлөө байх ёсгүй.


Удирдагчийн 3600


СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ШИЙДЭЛТЭЙ ТУЛГАРАХДАА, БАГТ ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ? ЮУ ХЭРЭГГҮЙ ВЭ?, АРАЙ ДЭЭР ЗҮЙЛИЙГ МЭДРЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ АСУУ.