Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 20/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр





Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 20


СУРАЛЦАХ ЦАГ ҮЕДЭЭ АЧ ХОЛБОГДОЛ ӨГ


Хэдий суралцах байдалдаа анхаардаг, стратегич хүмүүс байдаг ч тэд туршлага олж авах гол санааг бүхэлд нь алддаг. Яагаад ингэж үүнийг хэлж байна вэ гэвэл, Миний бие хүмүүст сурахад нь туслахаар олон конференц, чуулган, үйл ажиллагаа, ажлын хэсэгт гучин жил лекц уншлаа. Харин би маш олон хүмүүсийг үйл ажиллагаа дуусч, дэвтрээ хаасныхаа дараа сонссон зүйлээсээ маш бага зүйлийг хийдэг болохыг олж мэдсэн юм.


Бид суралцах үйл явцаасаа илүү суралцах үйл ажиллагаа, арга хэмжээнд анхаарал хандуулдах хандлагатай байдаг. Үүнээс болж, би хүмүүст чухал сурсан зүйлсээ өөрсдөдөө тус нэмэр болгохын тулд бодит алхам хийхэд нь туслахаар хичээх болсон юм. Асуудлуудаа тэмдэглэхдээ дэвтэр дээрээ дараах кодуудыг ашиглан бичихийг санал болгосон юм.


Б - Энэ санаа дээр хэсэг хугацааг зарцуулж Бодож үзэх хэрэгтэй.


Ө - Миний Өөрчлөх хэрэгтэй зүйлс.


J - Та энэ зүйлийг маш сайн хийж байна гэсэн үг.


Н - Нэвтрүүлэх хэрэгтэй зүйлс


Х - Хэн нэгэнтэй Хуваалцах хэрэгтэй мэдээлэл.


Чуулганы дараа би тэдэнд, тэмдэглэсэн зүйлс дээрээ үндэслэн хийх зүйлсийн жагсаалт, мөн эцсийг нь хүртэл мөрдөх цагийн хуваарь гаргахыг зөвлөдөг юм.


Авьяас билэг хангалтгүй


ӨНӨӨДӨР СУРСАН ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛИЙГ ОЛ, ТЭГЭЭД БОДИТ АЛХАМ ХИЙ.