​Зорилго тодорхойлох "УУЛЗВАР" загвар


Бид бүгд л амьдралдаа олон салаа замын уулзвар дээр зогсчихоод одоо хаачих билээ гэж өөрсдөөсөө асуух үе байдаг. Сан Францискогийн зөвлөх агентлагиас боловсруулсан Уулзвар загвар нь Хувь хүнийг чиглүүлэгч луужин болох бөгөөд амьдралынхаа чиглэлийг олоход тусална. Загварын дагуу дараах асуултуудад хариулаарай:


Хаанаас ирсэн бэ?


Амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр, хамгийн том үйл явдал, хамгийн том саад бэрхшээл юу вэ? Одоо ийм байгаад чинь нөлөөлсөн гол хүчин зүйл, өөрийн эзэмшсэн боловсролын талаар, гэрийнхээ талаар, хаана өссөнөө бичээрэй. Дараа нь чухал сэтгэгдэл төрүүлсэн түлхүүр үгнүүддээ тэмдэглэл хийгээрэй.


Юу хамгийн чухал вэ?


Толгойдоо хамгийн эхэнд орж ирсэн 3 зүйлийн талаар бич. Нарийвчилсан зүйлс болон онцгой талуудыг нь дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй. Таны үнэ цэнэ юу вэ? Та юунд итгэдэг вэ? Ямар баримтлал чухал вэ? Бүх зүйл бүтэлгүйтэхэд танд юу үлддэг вэ?


Ямар хүн хамгийн чухал вэ?


Хэний үзэл бодол танд чухал вэ? Шийдвэр гаргахад хэн нөлөөлдөг вэ? Мөн та хэнээс айдаг, хэн таалагддаг гэдгээ бичээрэй.


Юу саад болдог вэ?


Таны амьдралын ямар төрх байдал хамгийн чухал зүйлсийн талаар бодох бодлоос тань сэргийлдэг вэ? Толгойд тань орж ирж буй сүүлийн хугацаа хэзээ вэ? Юу танд саад болж байна. Юуг хэзээ хийх ёстой вэ?


Юунаас айдаг вэ?


Хамгийн ихээр санаа зовж буй нөхцөл байдал юу вэ? Давуу талыг тань алдагдуулах гээд буй мэдрэмж төрүүлдэг хэн нэгэн хэн бэ?


Тэмдэглэлээ харахад юу орхигдсон байна вэ? Ямар асуудал үүссэн байна вэ? Таны өмнө оршин буй замыг харагдаж байна. Дараах 6 жишээг тус бүрээр нь дүрслээрэй.


1. Урдаас дуудаж буй зам – Юуг үргэлж оролдоод үзэхийг хүсдэг вэ?


2. Хүрэх үгүй нь хамаагүй галзуу мөрөөдөлдөө үргэлж төсөөлдөг зам – Юу мөрөөддөг вэ?


3. Хамгийн үр ашигтай зам бөгөөд үзэл бодол нь надад маш чухал хүмүүсийн нэг нь үргэлж санал болгодог.


4. Явж үзээгүй зам – Өмнө хэзээ ч бодож, тооцож үзээгүй.


5. Аль хэдийн аялчихсан зам.


6. Аюулгүй санагддаг буцах зам.




Хувь хүний хөгжил сургалтаас


No automatic alt text available.