Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 19/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 19

ХҮНИЙГ УРАМШУУЛАН ЗОРИГЖУУЛЖ БАЙ


Зарим манлайлагчид хүмүүс өөрөө өөрийгөө урамшуулах ёстой гэж боддог. Гэхдээ ихэнхи хүнд гадны урамшуулал, сайшаал хэрэгтэй байдаг. Тэднийг өсч хөгжихөд энэ нь зайлшгүй чухал зүйл. Физикч Джоорж Адамс/George Adams/ урамшууллыг “Сэтгэлийн хүчилтөрөгч” хэмээн зүйрлэсэн байдаг. Шинээр төрөн гарч байгаа манлайлагч нарт сайшаал дэмжлэг маш чухал. Ямар нэгэн нөхцөл байдал үүсэхэд тэд өөрчлөлттэй тулгарч, ихэнхийг нь өөрсдөө даван гардаг. Урам зоригийн хүчээр л тэд өөрийнхөө боломжийг хөгжүүлж, эрч хүч аван, алдаа гаргасан байлаа ч гэсэн үйл хэргээ үргэлжлүүлэх чадалтай болдог.
Аль болох эерэг байр сууринаас хүмүүст хандаж бай. Ердийн ажлыг ёстой зүйл шиг хүлээн авалгүй, хийсэн хүмүүст нь талархаж сур. Хүнийг сайжирч байгааг харах болгондоо магт. Боломж тохиолдох бүрт хүнд тусад нь, шууд өөрөө баяр хүргэ.

Нэг хүнийг урамшуулж байгаа зүйл нөгөөг нь уцаарлуулж ч магадгүй тул тусгай тохиолдолд л үр дүнтэй, сайн боловсруулбал зохих арга гэдгийг санаж, тодорхой үед хэрэглээрэй.
Дээд лигийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч Жон Вүүдн өөрт нь сайхан дамжуулалт хийсэн тамирчин уруу толгойгоо дохих, инээмсэглэх юмуу, нүдээ ирмэж байхыг зөвлөв. “Тэд хараагүй байвал яах вэ?” гэж нэг тамирчин асуугаад, “Тэр харж байна гэж би баталгаа өгье” гэсэн хариултыг сонсчээ. Хүн болгон урамшууллыг үнэлж, хүлээж байдаг юм.

- Манлайлагчдыг бэлтгэ

ӨНӨӨДӨР ӨӨРИЙНХӨӨ БАГАА УРАМШУУЛАН ЗОРИГЖУУЛАХ БОЛОМЖУУДЫГ ХАЙЖ ОЛ.