Зун зайлшгүй хийх ёстой 9 зүйл



Энэ зуныг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрүүлэнгээ бусдаас урд алхахыг хүсэж байна уу?


Зуны амралт гэхээр тархи ч гэсэн амралтаа авах ёстой биш шүү дээ. "Зун бол амрах цаг биш, бусдаас урд алхах боломж юм" Стив Жобс хэлсэн байдаг.


Тиймээс "Эм Эл Си Трэйнинг"-ийн зүгээс энэ зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд зайлшгүй хийх ёстой 9 зүйлсийг танилцуулж байна


1. Дуртай зүйлээ олох


 funny food eating hobby hobbies GIF


Өөрийгөө танин мэдэж, давуу болон сул талаа тодорхойлсноор хамгийн сайн хийж чадах, хамгийн дуртай зүйлээ олно.

2. Амьдралын зорилгоо тодорхойлох

life goals зурган илэрцүүд


Та энэ амьдралаас юуг хүсэж байна вэ? Ирээдүйд хэн байхыг хүсэж байна? Түүндээ хүрэх замд юу саад болж байна? Олон олон сонголтуудаас хамгийн сайн хийж чадах болон хамгийн дуртай зүйл дээрээ тулгуурлан оновчтой тодорхойлох боломжтой.


3. Ном унших дадал хэвшилтэй болох




Өглөө боссоныхоо дараа бизнесийн болоод мэргэжлийн холбогдолтой ном уншихад тохиромжтой бөгөөд, Орой унтахынхаа өмнө тархиа амраах маягаар уран зохиолын ном унших тохиромжтой байдаг. Өглөө оройдоо 30-60 минут уншиж дадсанаар 3 сард та хэдэн ном уншиж амжсанаа хэлээрэй.

4. Найруулан бичих чадвараа хөгжүүлэх




Уншсан номынхоо үйл явдлын талаар эсвэл өөрт төрсөн сэтгэгдлээ тэмдэглэл хөтлөх нь таны найруулан бичих чадварыг хөгжүүлнэ. Мөн аяллын тэмдэглэл, өдрийн тэмдэглэл бичээд үзээрэй. Дараа уншихад цаг хугацаагаар аялсан мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна.

5. Цагаа үр дүнтэй ашиглах


life goals зурган илэрцүүд


Өдөр тутам босдог цагаасаа 30 минутын өмнө босоход л та 3 сард 45 цагийг дуртай зүйлдээ зарцуулах боломжтой болно гэсэн үг. Хэрэв та зөв хуваарилж чадах юм бол танд хангалттай их цаг байгаа шүү.


6. Стресс гэдэг зүйлийг мартах




Хаашаа ч харсан хөмсгөө зангидадсан олны дунд яаж стрессгүй амьдрах вэ? Энэ бүгдэд ерөөсөө л бүгдийг ЭЕРЭГ ХАНДЛАГАар хардаг болоход л хангалттай гэвэл ямар сонсогдож байна.


7. Олон хүмүүстэй харилцах


comfort zone зурган илэрцүүд


Ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй юм шиг санагдаад байгаа мөртлөө яг юу хийхээ мэдэхгүй байгаа бол орчноо солиод шинэ хүмүүстэй танилцаад үзэхийг зөвлөж байна.


8. Олны өмнө сандрал, айдасгүйгээр үг хэлж сурах


public speaking fear зурган илэрцүүд


Хүн төрөлхтний ихэнх хувь нь буюу 75% нь олны өмнө үг хэлэхээс айх айдастай байдаг бөгөөд түүнийгээ мэддэггүй. Уг айдсыг GLOSSOPHOBIA гэж нэрлэдэг. Тиймээс уг айдсаа даван туулахын тулд илтгэх, толилуулах ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Оюутан залуусын хувьд хичээлээ танилцуулах, ажил дээр гараад тайлан төлөвлөгөө танилцуулах гээд уг ур чадвар таныг насан туршид дагаж явдаг бөгөөд сайн эзэмшиж чадвал том давуу тал болноо.


9. Эрүүл дадал хэвшлийг бий болгох


running зурган илэрцүүд


Хүн бүрийн ярьдаг дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт аз жаргалтай сэтгэл хангалуун амьдралын үндэс билээ. Тиймээс эрүүл дадал хэвшлийг бий болгосноор хожим эмнэлэг гүйгээд байх шаардлагагүй болно гэсэн үг. Үүний тулд энэ зун өглөө эрт гүйх, долоо хоног бүр ууланд гарах, эрүүлээр зөв хооллохыг дадал зуршил болгоорой.


БОНУС


The Nightly Show reaction gif present larry wilmore the nightly show GIF


Нэмээд нэгэн сайхан мэдээ дуулгахад манай Эм Эл Си Трэйнингийн зүгээс хувь хүн бүрт байх ёстой, их дээд сургуулиудад заадаггүй суурь ур чадваруудыг нэгтгэсэн "ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ" сургалтыг шинэчлэсэн хөтөлбөртэйгээр зохион байгуулах гэж байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mlctraining.mn/pd144/


Image may contain: water and text