Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 16/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.



6 сарын 16

БҮТЭЛГҮЙТЭЛ БОЛ ДОТООД АЖИЛ


Манай соёлд, маш олон хүн сэтгэл хангалуун байдлыг материаллаг зүйлийг олж авснаар эсвэл эрх мэдэлд хүрснээр ирдэг гэж итгэдэг. Гэвч эдгээр нь сэтгэл хангалуун байдлыг авчрах түлхүүр биш ээ. Хэрвээ та тэд мөн гэж бодох хандлагатай байдаг бол Жон.Ди.Рокфеллерийн /John D.Rockefeller/ хэлсэн үгийг санаарай. Сэтгүүлч түүнээс дэлхий дээрх хамгийн хүчирхэг болон баян хүмүүсийн нэг байхад хэдий хэмжээний эд хөрөнгө хангалттай вэ? гэж асуухад тэрээр “Дахиад жаахан л” гэж хариулсан байдаг.

Сэтгэл хангалуун байдал нь эерэг хандлагаас мэндлэн бий болдог.


• Бүх зүйлд хамгийн мууг нь биш – сайныг тооцоолон бод.

• Хэмх зодуулсан ч – хүчтэй хэвээр үлд.

• Шийдэл бүр дээр асуудал биш – асуудал бүр дээр шийдлүүд хай.

• Бусад хүмүүс таныг бүтэлгүйтнэ гэж бодож байхад ч – өөртөө итгэ.

• Бусад хүмүүс найдваргүй гэж хэлж байсан ч – итгэл найдварыг биеэсээ бүү салга.

Юу ч болж байсан, таны нөхцөл байдал, сэтгэл хангалуун байдлаас үл хамааран эерэг хандлага нь таны дотроос л бий болдог.


- Бүтэлгүйтлийн дараа урагш довтол



ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ ДАВАН ГАРАХЫН ТУЛД ӨНӨӨДӨР ЭЕРЭГ ХАНДЛАГА ДЭЭР ТҮШИГЛЭ.