Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 15/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 15

СУЛ ХОЛБООСОО ХЭРХЭХЭЭ ШИЙД


Хэрвээ та багийн удирдагч бол, сул дорой холбоо сүлбээгээс тань үүссэн асуудлуудыг хайхралгүй орхиж чаддаггүй. Олон төрлийн багуудад өөр өөр шийдлүүд тохирдог. Хэрвээ танай баг гэр бүлийн баг бол, та сул дорой хүмүүсээ шууд сольж чаддаггүй. Тэднийг хайрлан сурган хөгжүүлж, өсч дээшлэхэд нь тусалж, нөгөө талаасаа гэр бүлийн бусад гишүүдэд нь учрах аюулыг багасгах гэж оролддог. Хэрвээ баг ажил хэргийн баг бол, та өмчийн эзэн, хувьцаа эзэмшигчдэд хүлээх хариуцлагатай. Хэрвээ сургуулилт амжилтгүй бол, солилцоо явагдах шатандаа ордог. Хэрвээ танай баг сайд нарын танхим шиг мөн сургуулилт ямар ч нөлөө үзүүлэхгүй бол, сул хүмүүсээ хэсэг хугацаанд хажуугийн шугамд байхыг эсвэл багийн сэтгэл хөдлөл болон оюун санааг өндөр шаардсан ажлууд дээр хол байхыг хүссэн ажлыг хийдэг.


Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, таны хүмүүст хүлээх хариуцлага дараах дарааллаар явагддаг гэдгийг сана: эхлээд байгууллагад, багт, тэгээд хувь хүнд. Таны хувийн сонирхол, тухтай байдал хамгийн сүүлд байх ёстой зүйл.

- Багийн ажиллагааны 17 хууль

ХЭРВЭЭ ТА БАГИЙНХАА УДИРДАГЧ НЬ БОЛ, БАГ ДАХЬ СУЛ ХОЛБООСЫН АСУУДАЛДАА АНХААРЛАА ХАНДУУЛАХ НЬ ТАНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА.