Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 14/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 14


АЧ ХОЛБОГДЛЫГ НЭМ


Хүнийг мөрөөдлөө тодорхойлоход нь туслах ганц асуултаас бүтсэн дасгалын Мойше Розен/Moishe Rosen/ санал болгож байна.


Хэрвээ надад ____________________________ байсан бол


Би _____________________________________ байх байсан.


Хэрэв танд хязгааргүй цаг хугацаа, хязгааргүй мөнгө, хязгааргүй мэдээлэл, хязгааргүй нөөц хөрөнгө байсан бол та юу хийх байсан бэ? гэсэн үг. Энэ асуултын хариу нь таны мөрөөдөл байх болно.


Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийсэн зүйл тань таны амьдралыг учир утгатай, чухал болгоно.Сонгодог жишээг түүхээс татья. Ньютоны/Newton/ толгой дээр алим унахад дэлхийн татах хүчний хуулиа нээсэн тухай та сонссон л байх. Галлет сүүлт одыг нээсэн одон орон судлаач Галлеяийг/Galley/ цөөхөн хүн л мэддэг. Тэр гадны нөлөөгүйгээр, хүмүүсийн Ньютоны хуультай адил мэдэх хуулийг нээсэн. Өөрийнхөө нээлтээр тэр Ньютоныг өрсөлдөөнд дуудсаны ачаар Ньютон анхны санаагаа дахин боловсруулсан юм. Галлея түүнд туслахын тулд математикийн алдааг нь засч, геометрийн дүрсүүдийг бэлджээ. Тэр Ньютоныг “Байгалийн гүн ухааны математикийн зарчим” ажлаа хийх урам зоригийг өгөөд зогсоогүй, Ньютон түүнээс хамаагүй баян, энэхүү зардлыг өөр дээрээ хялбархан авч чадах байсан боловч бүтээлийг нь редакторлаж, хэвлэлтийг нь хянаж санхүүжүүлсэн юм.


Галлея Ньютоныг мөрөөдлөө биелүүлэх үйлдэлд өдөн дуудаж, түүний амьдралыг ач холбогдолтой болгож чадсан байна. Ньютон хөдөлмөрийнхөө үр дүнг агшин зуур үзэж, нэр хүндтэй болсон байхад харин Галлея багахан л шагнал авсан. Гэхдээ тэр өөрийнхөө үүрэг, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээрээ бахархаж асар их сэтгэл ханамжийг мэдэрсэн байх.


Манлайлагчдыг бэлтгэ



ХЭРВЭЭ ТА АМЬДРАЛД ЧИНЬ ХЯЗГААР ҮГҮЙ БАЙСАН БОЛ ЮУ ХИЙХ БАЙСАН БЭ?