Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 13/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 13


БУСДЫН МӨРӨӨДЛИЙГ ДЭМЖ


Хүмүүс надад мөрөөдлөө ярьж байвал тэднийг надад маш их итгэж байна даа гэж үздэг. Ийм үед би хүмүүсийн амьдралд бодитой том нөлөө үзүүлж чадна гэдгээ бүрэн ухамсарладаг. Энэ бол маш чухал юм. Анхаарал болгоомжгүй хэлсэн үг хүсэл мөрөөдлийг устгаж болзошгүй, харин чин зүрхний дэмжлэг мөрөөдлийг амьдрал болгодог.


Хэрвээ хэн нэгэн таньтай хүсэл мөрөөдлөө хуваалцах хүртэл хэмжээгээр танд итгэж байгаа бол маш анхааралтай хандаарай. Жүжигчин Кэндис Берге/Candice Bergen/ нэг удаа“Мөрөөдөл бол маш богино настай байх тавилантай” гэж хэлжээ. Зарим хүмүүс бусдын хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөг сайшаан дэмжиж чаддаггүй учраас тэрээр ингэж хэлсэн гэж би бодож байна. Энэ нь тэр хүн өөрөө санасан бодсон зүйлээ хэрэгжүүлэхээс хичнээн хол байгааг ч мөн харуулжээ. Үүний үр дүнд тэр одруу тэмүүлж байгаа хүмүүсийг газарт унагаахыг аль болох эрмэлздэг. Мөрөөдлөө биелүүлэх хэрэггүй гэж ятгахдаа тэр өөртөө тухтай таатай байгаа бүсээ орхих чадалгүй байгаагаа яаж ийгээд зөвтгөхийг хүсэж байгаа мэт байдаг.


Хэзээ ч мөрөөдлийн алуурчин бүү болоорой. Үүний оронд амьдралд хэрэгжихэд нь харин туслах хэрэгтэй. Бүр тухайн мөрөөдөл ямар ч бодитой зүйл биш байсан ч энэ нь тухайн мөрөөдлийг өөрийн шүүмжлэлээр устгах эрхийг танд өгч байгаа юм биш.


Бусадтай хамт ялалт байгуулах 25 арга


ӨНӨӨДӨР ХЭН НЭГНЭЭС МӨРӨӨДЛӨӨ ХУВААЛЦАХЫГ ХҮС.