Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 12/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 12


ХҮМҮҮСИЙН ТАЛААР ОЙЛГОХ ЁСТОЙ ЗҮЙЛС


Хүмүүст юу хэрэгтэй байгааг болон юуг хүсдэгийг олж мэдэх нь тэднийг ойлгох түлхүүр. Хэрвээ та тэднийг ойлгож чадах юм бол, та тэдэнд нөлөөлж, мөн тэдний амьдралд эерэг замаар нөлөөлөх болно. Дараах 5 алхамыг санаж яв:


Хүн бүр “чухал нэгэн” болохыг хүсдэг. Энэ дэлхий дээр илүү утга учиртай байхын тулд “чухал нэгэн болох” хүсэлгүй хүн гэж байхгүй.


Хэн ч таныг өөрт нь ямар их анхаарал халамж тавьдгийг мэдэх хүртлээ танд анхаарал халамж та мэдэх төдий тавихгүй. Нөлөөлөлтэй болохын тулд, тэднийг удирдах гэж оролдохоосоо өмнө хайрлах хэрэгтэй.


Хүн бүрт хэн нэгэн хэрэгтэй байдаг. Нийтлэг сэтгэхүйн эсрэг хэлэхэд, ганцхан хүний бүтээсэн гайхалтай зүйл гэж байдаггүй. Хүн бүрт найз нөхөрлөлийн холбоо, урам зориг болон тусламж хэрэгтэй байдаг.


Өөрийг нь ойлгож, итгэхэд хүн бүр хэн нэгний “чухал нэгэн” болж чаддаг. Тэднийг ойлгож, итгэмэгц, тэд үнэхээр чухал нэгэн болж чаддаг.


Хэн нэгэнд туслаж байгаа хэн нэгэн олон хүмүүст нөлөөлдөг. Нэг хүнд өгсөн таны зүйл эргээсээ хальж тэр хүний нөлөөлдөг бүх хүний амьдралд хальж ордог. Нөлөөллийн байгалийн талбай томордог.


Нөлөөлөх урлаг



ӨНӨӨДӨР ТААРСАН ХҮН БҮРТЭЭ ТА ТЭДНИЙГ ЧУХАЛ НЭГЭН ГЭЖ ИТГЭДЭГ ГЭДГЭЭ МЭДРҮҮЛ.