Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 9/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 9


БУСДЫГ ӨНДӨР ТҮВШИНД ГАРГА


Хүн бүр тэр байтугай сөрөг хандлагатай хүн хүртэл лифтчин байхыг хүсэлтэй байдаг. Бид бүгдээрээ л бусдын амьдралд эерэг нөлөөг хүсдэг шүү дээ. Тэгээд ч санасандаа хүрдэг. Хэрвээ та бусдыг дэмжин хөгжүүлж, тэдний амьдралын үнэ цэнийг таниулахыг хүсвэл дараах алхамуудыг дагаарай.


Лифтчид өөрийгөө урамшуулалд өдөр бүр зориулдаг. Филисофич Лусиус Аннаус Сенка/Lucius Annaeus Seneca/: “Хүн төрөлхтөнд бие биедээ элэгсэг сайхнаар хандах бүрэн боломж өгөгдсөн” гэсэн байдаг. Хэрэв та бусдыг өсгөн хөгжүүлэх хүсэлтэй бол үйлдэж өдөр бүр хэн нэгнийг урамшуулаарай.


Лифтчид шархлуулах бол туслахыг ялгаж салгадаг. Магадгүй таны өдөр бүр хийж байгаа зүйл бүр бодсоноос чинь ч илүү бусдад нөлөөлдөг. Та өнөөдөр хийж байгаа үйлдлээрээ хэн нэгний амьдралыг илүү сайн болгож эсвэл илүү муу ч болгох хүчтэй.


Лифтчид эерэг ба сөрөг нөхцөл байдлыг ялгаж мэддэг. Эерэг болон тодорхой бус нөхцөл байдалд эерэг хандлагатай байх нь нэг хэрэг. Сөрөг хэцүү нөхцөл байдалд эерэг хандана гэдэг өөр хэрэг. Харин лифтчид сөрөг нөхцөл байдалд ч гэсэн эерэг хандахыг оролддог хүмүүс байдаг. Заримдаа тэд эелдэг сайхан үг хэлэх хэрэгтэй болдог бол заримдаа үйлчлэгч шиг үйлчлэх хэрэгцээ ч гардаг, заримдаа үүнийг бүтээлч гэж нэрлэдэг.


Лифтчид/Lifters/ амьдрал гэдэг амаргүй даваа гэдгийг мэддэг. Бусдыг өсгөн хөгжүүлдэг хүн хүмүүст туслахын тулд” Хэзээ нэгэн нартай өдөр”-ийг хүлээлгүйгээр ЯГ ОДОО цагт ямар нэгэн үйлдэл хийдэг хүмүүс байдаг. Хүн бүрт бусдыг дээшлүүлэх дээрдүүлэх чадвар байдаг. Ингэхийн тулд та баян байх хэрэггүй. Эсвэл сод ухаантан байх шаардлагагүй. Бүх зүйлийг өөрийнхөө болгох хэрэггүй. Та хүмүүсийг халамжилж, тэдний төлөө сайн зүйлс санаачлан хийхэд л болно шүү дээ. Өөр нэгэн нартай өдрийг хүлээх шаардлагагүй. Хэрэв та харилцаандаа эерэг өөрчлөлт хийх л юм бол таны өмнө олон боломж нээгдэх болно.


Бусадтай хамт ялалт байгуулах нь


ӨӨРИЙНХӨӨ ӨДӨРТ БУСДЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОДЛЫГ АВЧИР.