Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 8/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 8


ГАЙХАЛТАЙ ХАНДЛАГА БОЛ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ЧАНАР


Шилдгийг шилдэг бишээс ялгадаг зүйл нь юу вэ? Та энэ талаар бодож байсан уу? Олимпийн алтан медальтан, мөнгөн медальтан хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Амжилт олсон хүнийг бүтэлгүйтсэн хүнтэй харьцуулахад ямар онцлогтой байдаг вэ? Бэрхшээлтэй тулгараад шантардаг хүн, даван туулж гардаг хүний хооронд ямар ялгаа байдаг вэ? Миний хувьд ижил нөхцөл байдлаас өөр үр дүнг гаргах хамгийн том ялгаа бол хандлага гэж боддог.


Дэнис Вэйтли/Denis Waitley/ <Ялагчийн давуу тал > номондоо ингэж бичжээ. “Ялагчийн давуу тал нь төрөлх чадвар, оюуны чадамж, онцгой ур чадварт байдаггүй. Авьяас чадвар биш, харин хандлага л ялагчийн давуу талыг тодорхойлдог. Хандлагаар нь тухайн хүнийг амжилт гаргах эсэхийг таамаглаж болно. Харамсалтай нь хандлагыг мөнгөөр авч болдоггүй.”


Хэдэн жилийн турш би ийм байр суурьтай амьдрахын тулд хичээж байгаа: “Надад тохиолдож байгаа зүйлсийг би дураараа сонгож чадахгүй ч өөрийнхөө дотор болж байгаа зүйлсийг дураараа сонгож чадна."


Амьдралд санааныхаа зоргоор өөрчилж болохгүй зүйл байхаас гадна удирдан жолоодох боломжтой зүйл ч бий. Удирдан жолоодох хэцүү зүйлд хандлагаар том ялгаа бий болгох боломжгүй. Харин хандлагаараа гадна байгаа зүйлийг биш, өөрийнхөө дотор байгаа зүйлд том ялгааг бий болгож болно. Хандлага нь хүнд хамгийн агуу хөрөнгө болж ч болно, эсрэгээр өөрийг нь дарамтлах өр болж ч болно. Хандлага таныг амжилтанд хүргэж ч чадна, доройтуулж ч чадна. Өөдрөг хандлагатай байхад бүхнийг чадна гэсэн үг биш боловч аливаад гутранги хандлагатай байхаас илүү сайныг хийж чадна.


Ялгааг бий болгогч хүчин зүйлс


ӨНӨӨДӨР ӨӨРИЙНХӨӨ ХАНДЛАГЫГ ӨӨРИЙНХӨӨ ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЧАНАР БОЛГО.