Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 7/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 7


БАГАХАН НЭМЭЛТ ЦАГ


Амжилтанд хүрсэн хүмүүс амжилтгүй хүмүүсийг бодвол илүү шаргуу бас илүү удаан урт хугацаагаар бэлтгэдэг. Тухайн чиглэлээрээ шилдэг олон зуун хүнээс амжилтын нууцуудыг цуглуулсан, амжилтын сэтгэлзүйч Петр Лөү/Peter Lowe/ Амжилтанд хүрсэн бүх хүмүүсээс миний анзаарсан хамгийн нийтлэг шинж бол тэд бууж өгөх хүслээ ялсан байдаг юм гэж хэлжээ.


Багахан нэмэлт цаг зарцуулах нь зөвхөн шургуу байхаас илүү ихийг шаарддаг. Энэ нь тэвчээрийг шаарддаг. Миний Манлайллын 21 Мохошгүй Хууль номон дээр Үйл явцын Хуулийг Манлайллыг нэг өдрийн дотор биш, өдөр өдрөөр хөгжүүлдэг гэж тэмдэглэсэн байдаг. Бидний бий болгож, сайжруулахыг оролдож буй ямар ч авъяасын хувьд ингэж хэлж болно.


Та хичээл зүтгэлдээ багахан нэмэлт цаг гаргахаар ажиллаж байгаа бол өсөлтийн үйл явцын хэтийн төлөвийг харах нь зүйтэй. Иймэрхүү хэтийн төлөв үнэхээр тус болдог. Маунт Рашмор/Mount Rushmore/ дахь ерөнхийлөгчийн дурсгалын хөшөөг бүтээсэн уран барималч Гузон Бэгламаас/Gutzon Borglum/ түүнийг энэ бүтээлээ төгс болсон гэж бодож байна уу гэж асуухад тэрээр ийн хариулжээ: Өнөөдөр биш. Вашингтоны хамрыг 1 инчээр уртдуулчихсан юм. Гэхдээ ийм хэвээрээ байсан нь дээр. Энэ 10000 жилийн дараа гэхэд элэгдээд яг зөв хэмжээндээ очно. Энэ чинь тэвчээр шүү дээ.


Авъяас чадвар хангалтгүй


ӨНӨӨДӨР ХЭЦҮҮ ДААЛГАВАР ЭСВЭЛ АСУУДАЛДАА ДАХИАД БАГАХАН Л ЦАГ, ЗҮТГЭЛ, ТЭВЧЭЭР ГАРГА.