Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 6/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 6


ТА ЯАЖ ХАРНА, ТҮҮНИЙГЭЭ АВНА


Та Мюрфигийн Хуулийг/Murphy’s Law/ мэдэх байх, эндХэрвээ ямар нэг муу зүйл тохиолдохоор бол энэ нь хамгийн муухай үед тохиолдоно гэсэн байдаг. Түүнчлэн Петрийн Зарчимд/Peter’s Principle/ Хүмүүсийн хүрсэн түвшин нь тэдний хүрч болох түвшнээс үргэлж доогуур байдаг гэж бичсэн байдаг. Үүнтэй ижилхэн хэллэг бол хүний араншингийн хууль юм: Эцсийн дүндээ бид хүлээсэн зүйлээ л авдаг.


Хүний араншингийн хууль өөдрөг үү, гутранги уу? Түр зогсоод, өөрийнхөө хариултын талаар бод. Таны хариулт таны хандлагыг илтгэдэг. Хэрвээ та амьдралаас хамгийн таагүй зүйлийг хүлээж байгаа бол та энэ хууль гутранги үзэлтнээр бичигдсэн гэж хэлэх байх. Хэрвээ та эерэг үзэлтэй бол таны найдсан зүйлээ авч буй байдал таныг урамшуулдаг учраас та өөдрөг үзэлтнээр бичигдсэн гэж хэлэх байх. Таны хандлага таны үзэл бодлыг тодорхойлдог.


Хүн болгон төрөлхийн өөдрөг үзэлтэй байдаггүй. Үүнтэй нүүр тулцгаая. Зарим хүмүүс хагас дүүрэн биш харин хагас хоосон шил зүүж төрдөг. Гэхдээ таны төрөлхийн зан ямар байхаас хамаарахгүйгээр та илүү өөдрөг хүн болж чадна. Та яаж өөдрөг үзэлтэй болох вэ? Сэтгэл хангалуун байх нууцад суралцсанаар. Хэрвээ та үүнийг сурч чадвал танд юу ч тохиолдсон хамаагүй та хямралыг давж гаран, ямар ч нөхцөлд байсан сайн талыг нь олж харна.


Сэтгэл хангалуун байх нь олон нийтийн үзэл биш юм. Бидний амьдарч буй соёл бол энэ үзлийг үгүйсгэдэг. Хүмүүс Танд байгаа зүйл хангалтгүй. Танд өшөө илүү зүйл хэрэгтэй - томхон байшин, илүү сайн машин, арай өндөр цалин, илүү цагаан шүд, илүү анхилуун амьсгал, илүү гоё хувцас . . . гэсэн мэдээллээр тасралтгүй бөмбөгдүүлдэг. Энэ жагсаалт төгсгөлгүй үргэлжилнэ. Гэхдээ хангалттай сэтгэл ханамжтай байх нь бүтэлгүйтлийг давж гарах чадвартай байхад чухал гэдэг нь үнэн юм.


Бүтэлгүйтлийн дараа урагшаа довтол


ӨНӨӨДӨР ТАНД БАЙГАА БҮХЭН ХАНГАЛТТАЙ ГЭСЭН ШИЙДВЭРТ ХҮР.