Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 5/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 5


ЗОРИЛГОТОЙ БАЙ


Зорилготой байна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ нь хөдөлгөөн бүрээ тооцоотой зорилготой ажиллахыг хэлж байна. Хийж байгаа зөв зүйл дээрээ мөч бүхэнд, өдөр бүр, тогтмол төвлөрөхийг хэлж байгаа юм.


Амжилттай хүмүүс зорилготой байдаг. Тэд сарнисан, санаандгүй байдаггүй. Тэд юу хийж байгаагаа мэддэг, яагаад хийж байгаагаа мэддэг. Баг амжилттай байя гэвэл багт төвлөрсөн, бүтээлч, хөдөлгөөн бүрээ тооцоолдог хүмүүс хэрэгтэй. Та хэр зорилгот чанартай хүн бэ? Та өдөр тутмынхаа амьдралд хийж буй бүх зүйл дээрээ төлөвлөгөө, зорилготой юу? Та хаашаа явж байгаагаа, эсвэл яагаад тухайн зүйлийг хийж байгаагаа мэдэх үү? Эсвэл та зүгээр л амьдралын хаялгыг даган урсаж байна уу? Хэрэв таны багийн хүмүүс танаас зорилготой байдлыг олж харж чадахгүй байгаа бол тэд танаас юу хүсэхээ мэдэхгүй. Тиймээс тэд хэрэгтэй үед танд найдаж чадахгүй.


Багийн гишүүний 17 чухал чанар


ӨНӨӨДӨР ЗОРИЛГОТОЙ БАЙ. ХӨДӨЛГӨӨН БҮРТЭЭ ТООЦООТОЙ БАЙ.