Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 2/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.



6 сарын 2


ЗӨВ ЦАГТ НЬ ЗӨВ ЗҮЙЛИЙГ ХЭЛ



Ихэнх хүмүүс үг гайхалтай их хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэвлэлийн газрын тэргүүн, Бурхны номлогч Тайрон Эдварди/Tyron Edward/: “Бодол санаанаас ургаж гарсан үг нь сайн муу 2 талтай. Үгс нь бидний бодлыг дамжуулан илэрхийлж сайн муу аливаад чиглэсэн хүчийг өөр бодол санаанд шингээж өгдөг. Үг чөтгөрийн ч шинжийг агуулдаг, бурханы ч шинжийг агуулдаг. Нэг талаас зөвлөгөө, тайвшрал, магтаал ерөөл нөгөө талаас гомдол, харамсал, доромжлолын хооронд эцэс төгсгөлгүй дайн явагдаж байдаг” гэж хэлжээ. Гэвч зөвхөн хэрэгтэй үг хэлэх нь хангалтгүй.



Түүнийг хэлэхэд тохиромжтой цаг үеийг сонгох нь чухал юм. Заримдаа харилцагч хүнийхээ хувьд таны хийж чадах хамгийн сайн зүйл нь зүгээр л дуугүй байх явдал байдаг. Хүсээгүй хариу шаардах, басамжилж доромжлон шоолж, дайрч гүтгэх, хор шар хөдөлгөх, алдааг нь заах, эсвэл “би чамд хэлcэн шүү дээ” гэж егөөтэйгөөр тэмдэглэх тохиолдлуудад дуугүй байсан нь хамаагүй дээр. “Цагаа олсон зөв үгийг хэрэгтэй үед нь хэлэх нь оновчтой. Гэхдээ “бүгдийг хэлж өөрийнхөө сэтгэлийг уудалмаар санагдсан тэр үед хэрэггүй үгнээс татгалзах нь хамаагүй илүү хэцүү байдаг” гэж Английн сэтгүүлч Жорж Сала/Geoge Sala/ зөвлөжээ. Тэгвэл хэн нэгэнд цагаа олсон зөв үгийг хэрхэн хэлж урамшуулан сэргээх вэ? Энэ үед дараах зөвлөгөөг дагахыг зөвлөе.


Бусадтай хамт ялалт байгуулах 25 арга


ӨНӨӨДӨР ХЭЛЭХ ҮГЭЭ ХЭЗЭЭ ХЭЛЭХ ВЭ ГЭДГЭЭ ТОДОРХОЙЛ.