Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 31/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр



Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 31


СОНСОХЫН ҮНЭ ЦЭНЭ


Эдгар Ватсон Хов/Edgar Watson Howe/ Хэрвээ өөрийнх нь ярих ээлж дараа нь гэдгийг мэдээгүй бол хэн ч таны яриаг сонсохгүй” гэж нэгэнтээ хошигносон байдаг. Харамсалтай нь маш олон хүмүүс бусадтай харилцахдаа тэднийг сонсох үедээ дэндүү тайван бус, бараг л харилцагчийгаа дуусахыг яаруу хүлээсэн байдалтай байдаг. Гэхдээ нөлөөтэй хүмүүс сайн сонсогч байхын ашиг тус нь гайхалтай гэдгийг мэддэг. Жишээлбэл, Техасын сенатын гишүүн Линдон Би.Жонсон/Lyndon B.Johnson/ ажлынхаа өрөөний хана дээр “Чи байнга ярих аваас юу ч олж сурахгүй.” гэсэн бичгийг өлгөөстэй байлгадаг байсан. Мөн Америкийн 28 дахь Ерөнхийлөгч Вүүдро Вилсон/Woodrow Wilson/ Удирдагчийн чих хүмүүсийн дуу хоолойтой хамт хангинаж байх ёстой” гэсэн байдаг.


Сонсох чадвар бол бусдад нөлөөлөх нэг түлхүүр. Бидний олж мэдсэн дараах сонсохын ашиг тал, ач холбогдлуудыг авч үзнэ үү:


- Сонсох нь эсрэг хүнд хүндэтгэлийг илэрхийлдэг


- Сонсох нь харилцаа холбоог барьж өгдөг


- Сонсох нь мэдлэгийг нэмдэг


- Сонсох нь сайхан санаануудыг гаргахад түлхэц болдог


- Сонсох нь найдвартай үнэнч занг төрүүлдэг


Рожер Жи.Имхоф “Бусдыг өөртөө итгүүл. Магадгүй танд тус болохгүй байж болох ч, тэдэнд тус болох нь гарцаагүй.” Өнгөцхөн харах юм бол, бусдыг сонсох нь зөвхөн тэдэнд л ашигтай харагдаж байж болох юм. Харин та сайн сонсогч болсон байхад, өөрөө өөртөө тусалж байна гэсэн үг юм. Танд өөрийнхөө болон бусдын талаарх ойлголтоо өсгөж, ашигтай мэдээлэл цуглуулан хүчтэй харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий.



Нөлөөлөх урлаг


ӨНӨӨДӨР БУСДЫГ СОНСОХДОО АНХААРЛАА ХАНДУУЛ.