Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 30/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр





Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 30


АЛСАД ГАРАХ АЛДААНУУДАА ЗӨВ АТГАЖ АВ


Бүтэлгүйтлийн үргэлжилсэн замаасаа гарахын тулд хүн хэлэхэд хамгийн хэцүү 3 үгийг хэлэх хэрэгтэй. “Энэ миний буруу байсан”. Нүдээ нээж, алдаагаа хүлээн зөвшөөрч,өөрийнхөө өнөөдрийн буруу үйлдэл, хандлагадаа бүрэн хариуцлага хүлээх ёстой. Таны хуримтлуулсан бүтэлгүйтэл алдаанууд салаа замыг бий болгодог. Танд зөв үйлдэл хийх боломжийг агуулсан дахин нэг зам гаргаж өгдөг. Алдаанаасаа суралцаж, дахин эхэл.


Манлайллын мэргэжилтэн Петер Дракер/Peter Drucker/ “Бусдаас илүү хүн бусдаас илүү шинэ зүйл оролдож үзэх учраас, илүү их алдаа гаргах төлөвтэй байдаг. Би алдаа гаргадаггүй дунд түвшний хүмүүс байдгийг л мэдэхээс алдаа гаргаж байгаагүй дээд түвшин хүртэл дэвшсэн хүнийг харж байгаагүй.” Алдаа амжилтанд хүрэх замын хучилтийг хийдэг.


Алсад гарах алдаануудаа зөв атгаж авахад тань туслах санамжуудыг сийлэв.


Алдаанууд бол:


M – messages (Бидэнд амьдралын талаар сургамж илгээсэн мессежүүд)


I – interruptions (Бид тухайн асуудлыг дахин бодож үзэх хэрэгтэй хэмээн зөгнөсөн тасалдлууд)


S – signposts (Биднийг зөв замруу чиглүүлэх замын тэмдэгүүд)


T – tests (Биднийг илүү эрийн цээнд хүрэхэд түлхэгч сорилтууд)


A – awakening (Биднийг оюун санааны хувьд сэргээгч сэргэлтүүд)


K – keys (Гайхалтай боломжийг нуусан дараагийн хаалгыг онгойлгох түлхүүрүүд)


E – explorations (Бидний өмнө нь хэзээ ч явж үзэж байгаагүй аян замын судалгаанууд)


S – statements (Бидний хөгжил, дэвшлийн үндэсүүд)


Бүтэлгүйтлийн дараа урагш довтол



ӨӨРИЙНХӨӨ ХҮМҮҮСИЙН АЛДААГ МАГТАХ ЗАМУУДЫГ ХАЙ,

МӨН ӨНӨӨДӨР БАГИЙХАНДАА ӨӨРСДӨӨСӨӨ СУРАЛЦАХАД НЬ ТУСАЛ.