Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 29/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 29


УРАМ ЗОРИГОО НЭМ


Микрософтын тэргүүн Билл Гейтс/Bill Gates/, “Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол урам зоригоо хуваалцах юм” гэж хэлсэн. Тэрхүү чадвар нь өөрийнх нь байгууллагад орсон хүмүүсийг маш өндөр амжилтанд хүргэсэн нь гарцаагүй. Таны багийн гишүүд чинь таны талаар үүнтэй адил гэж хэлж чадах уу? Урам зориг хүний бүтээмжийг сайжруулдаг байхад үлбэгэр байдал хүний шалтгийг ихэсгэдэг. Хүмүүс таны дотроос алийг нь илүү харах бол?


Урам зоригоо нэмье гэвэл...


Яаралтай мэдрэмжийг төрүүл.


Өөрийн дөлийг ноцоох сайн зам бол хийж байгаа зүйлээ маш яаралтай хийх явдал юм. Урам зориг муутайхан хийж байгаа нэгэн ажлаа сана. Тэрхүү ажлаа дуусгах хэрэгтэй алхмуудыг хийхэд өөртөө арай л шахуу хугацааны хязгаар тавь. Тийнхүү хийснээр та илүү төвлөрөлтэй, эрч хүчтэй болно.


Илүү ихийг хийхдээ бэлэн бай.


Багийн гишүүддээ өөрийн урам зоригийг илэрхийлэх нэг сайн зам бол илүү бээр явахдаа бэлэн байх явдал юм. Энэ долоо хоногт хэн нэгэн хүн таныг ямар нэгэн зүйл хийж өгөөч гэвэл, тэр зүйлийг нь асуусны дагуу хийчихээд,бас ахиулан хийж өгөөрэй. Тэгээд багийн доторх уур амьсгалд энэ нь хэр нөлөөлж байгааг ажиглаарай.


Гоц байхын төлөө зүтгэ.


Элберт Хаббард, “Маргаашийн сайн ажлын төлөөх хамгийн сайн бэлтгэл бол өнөөдөр сайн ажил хийх явдал юм” гэж хэлсэн. Сайн хийгдсэн ажил урам зоригийг ихээр өдөөдөг. Хэрэв та өөрийн ажлын чанарыг байдаг л хэмжээнд нь байлгахар хийчихсэн бол тэр чадвараар гүйцэтгэхийн тулд дахин хий.


Багийн гишүүний 17 чухал чанар


БАГИЙНХАНДАА УРАМ ЗОРИГИЙН ХАЛДВАРЫГ ТАРАА.