Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 26/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 26


ХАНДЛАГАА УДИРД


Миний төрж өссөн Охайо мужийн жижигхэн тосгоны эргэн тойронд олон жижиг ферм байдаг. Үнээ тэжээхэд хамгийн хэцүү зүйл нь хэрэгтэй үедээ шууд очоод үнээгээ сааж болдоггүй гэж фермийн эзэд хэлдэг. Хэрэгтэй үедээ шууд очоод үнээгээ сааж болдог бол маш их ашиг олох нь тодорхой.


Зөв хандлага ч гэсэн үүнтэй адилхан. Хандлага үргэлж зөв хэвээрээ байдаггүй.


Хэрвээ та бусад ихэнх хүмүүс шиг бол өглөө ажилд явах замдаа өөрийнхөө хандлагыг шалгахад тух тохиромжтой үе байдаг.


Миний амьдардаг Атланта хотод замын хөдөлгөөн их саатдаг. Сүүлийн үеийн баримт материйлаас үзэхэд замын хөдөлгөөний саатлаар Лос-Анжилис, Сан Франциско, мөн Вашингтон хотуудын дараа ордог болсон байв. Ганц өдөр ч болов хажуугаар өнгөрөх машины жолоочоос хараал сонсохгүй өнгөрнө гэж бараг байхгүй болсон. Тиймээс би өглөө болгон машин барихынхаа өмнө өөртөө ингэж амалдаг. “Өнөөдөр би гайхалтай өөдрөг хандлагатай байх болно!”


Энэ нь гэхдээ би үргэлж амжилттай байдаг гэсэн үг биш. Өөдрөг хандлагатай болно гэж амалсан ч санаснаар болох нь ховор байдаг. Өөдрөг хандлагаа хадгалахын тулд хандлагынхаа шалгууруудыг үргэлж санаж байх хэрэгтэй.


Уур хүрч эхлэхийг мэдрэхдээ, өөрийн мэдэлгүй хөндий хүйтэн үг хэлэх гэж байхдаа, зөв хандлагаа гээхгүй байхыг өөртөө дахин сануулдаг.


Хүмүүс намайг сайн дагахгүй, чадвараа хөгжүүлэхээ болимоор санагдах үед ч гэсэн би өөрийнхөө хандгагыг нягталж шалгадаг.


Хамгийн сайхан нь миний хандлагыг эхнэр минь хамгийн зөв шүүж хянаж өгдөг. Миний хандлага болохоо байх үед эхнэр маань заавал анхааруулдаг.


<Өнөөдөр амьдрах зарчим> номондоо би хүмүүс ямар нэг ажлын талаар шийдвэр гаргахыг маш чухалчилдаг боловч, шийдсэн ажлаа зохицуулж хэрэгжүүлэх тал дээр хайнга ханддаг тухай дурьдсан. Иймд одооноос эхлэн зөв хандлагатай болно гэж өөртөө амлах амархан боловч, үүнийг ажилл хэрэг болгох нь хэлэхтэй адилхан хялбар биш. Тийм болохоор хандлагаа өдөр бүр хянаж шалгах нь өөртөө өгөх хамгийн сайхан бэлэг гэж боддог.


Ялгааг бий болгогч хүчин зүйлс

ӨНӨӨДӨР ӨӨРИЙНХӨӨ ХАНДЛАГЫГ УДИРД.