Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 25/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 25


МАНЛАЙЛЛЫН ХЭВ МАЯГАА СОНГО


Үлгэр дууриал болгох загвараа хэрхэн сонгох вэ? гэдэгт манлайлагч хүн хариуцлагатай хандах хэрэгтэй. Та өөрөө ямар хүнийг дагах байсан бэ? Гэдгээ маш нухацтай тунгаа. Миний хувьд манлайллын загварыг сонгохын өмнө 6 асуултыг өөртөө тавих нь чухал гэж үздэг.


Миний загвар бусдад маань тохирохоор сайн болж чадсан уу?


Зан чанарын онцлогт хамааралтай асуулт. Шууд тийм гэж хариулж чадахгүй бол маш анхааралтай байх хэрэгтэй. Би дагаж байгаа хүндээ тохируулан харьцаж чадах ч зан аашийн хувьд доголдолтой хүнийг дагахыг хүсдэггүй.


Миний загвар араасаа бусдыг дагуулж чадах уу?


Итгэлтэй холбоотой асуулт. Хамгийн эхний тааралдсан хүн тань араас нь дагамаар удирдагч хүн байж болох боловч ийм явдал маш ховорхон тохиолдоно. Тэр хүнээс үлгэр дууриал авдаг хүн байхгүй бол түүнийг загвараа болгох хэрэггүй ч байж магадгүй.


Эхний 2 асуултанд 2 уланд нь үгүй гэж хариулсан бол үлдсэн 4 асуултанд хариулах ч хэрэггүй, өөр загвар хайсан нь дээр.


Миний загварын хүчтэй тал


Тухайн загвар надад юу санал болгож байна? Түүний юу нь хамгийн сайн бэ? Хүчтэй удирдагч нар хүчтэй чанаруудаас гадна сул талтай байдгийг анхаараарай. Би хэн нэгний сул талыг дууриахыг хүсэхгүй.


Миний загвар бусад манлайлагчдыг төрүүлэн гаргасан уу?


Үүний хариулт нь шинэ манлайлагч нарыг хөгжүүлэх загварыг зөв сонгосон эсэхийг маань харуулна.


Миний загварын хүчтэй тал нь миний амьдралд бүтээлчээр нөлөөлж чадах уу?


Үүний хариулт нь шинэ манлайлагч нарыг хөгжүүлэх загварыг зөв сонгосон эсэхийг маань харуулна.


Миний загварын хүчтэй тал нь миний амьдралд бүтээлчээр нөлөөлж чадах уу?


Загварынхаа хүчтэй талыг би өөрийнхөө амьдралыг сайжруулахад ашиглаж чадахгүй бол бусдад ч бас хэрэггүй. Шакил ОНейлийг/Shaquille O’Neal/ сагсан бөмбөгчийнх нь хувьд дууриахаар шийдсэн ч таны өндөр 153 см, харин жин 76,5 кг бол ямар хэрэгтэй билээ? Тохирох загвараа ол, гэхдээ өөрийгөө төгөлдөржүүлэхийг хичээ. Загварын тэр, энэ чанар нь өөрт тань хэрэггүй гэж хэлэхийг бүү яар. Өөрийнхөө боломжийг хязгаарлах шаардлаггүй.


Миний загварын хүчтэй тал нь миний амьдралд бүтээлчээр нөлөөлж чадах бол энэхүү нөлөөг нь өөртөө хөгжүүлж, бусдад харуулахын тулд би юу хийх шаардлагатай вэ?


Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ёстой. Та асуултанд хариулах төдийгөөр хязгаарлаад, хөгжлийн төлөвлөгөөгөө мөрдөхгүй бол зөвхөн оюун ухааны дасгал хийснээс ялгаагүй.


Бидний сонгосон загвар өөрийн маань боломжноос хамаараад дууриахад боломжтой, боломжгүй ч байж болох юм. Жишээ нь та ерөнхийлөгчийг эсвэл түүхэн хүнийг өөрийнхөө загвар болгон сонгож авлаа гэж бодъё. Мэдээжээр та түүнийг дууриаснаар тодорхой үр дүнд хүрэлгүй яах вэ? Гэхдээ хажууд тань байж сургаж, хэлж өгдөг зааварлагч хүнээс илүү байна гэдэгт юу л бол?


- Манлайлагчдыг бэлтгэ


ДАГАГЧИДДАА НИЙЦСЭН МЕНТОР (ХАЛАМЖЛАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ) НЬ ГЭДЭГТЭЙ ИТГЭЛТЭЙ БОЛ.