Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 24/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 24


БҮТЭЛГҮЙТЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГД


Бизнес зөвлөх Гэри ХэмилGary Hamel, Си.Кэе.Прахалд/C.K.Prahalad/ бүлэг сармагчингуудын дунд хийсэн туршилтынхаа тухай бичсэн байдаг.


Өндөр шон голд нь зоосон өрөөнд дөрвөн сармагчинг оруулжээ. Шонгийн оройгоос боодол банана өлгөсөн байв. Өлсгөлөн сармагчингуудын нэг нь бананыг идэхээр шон дээшээ авирч эхлэв. Гэтэл бананаас атгамагц, дээрээс нь хүйтэн ус хүчтэй асгарах нь тэр. Чарлан шонгоос доош үсэрч, өөрийгөө хооллох оролдлогоо орхив. Сармагчин бүр яг адил оролдлого хийн бүгд шалба норж байв. Эцэст нь бүгд бүүж өгчээ.


Тэгээд судалгааны ажилчид өрөөнөөс нэг сармагчинг гаргаж оронд нь өөр нэг шинэ сармагчинг оруулав. Шинэ сармагчин шонруу авирч эхлэв, бусад гурван сармагчин нь түүнийг татаж зулгааж байлаа. Хэд хэдэн оролдлогын дараа, эцэст нь бууж өгчээ.


Судалгааны ажилчид хуучин сармагчингуудыг нэг нэгээр нь сольж шинэ сармагчин бүрийг оруулахад, шинэ сармагчинг бананд хүрэх хүртэл бусад нь татаж зулгааж байв. Энэ үед, өрөөнд хүйтэн усны шүршүүрт хүрээгүй сармагчидаар дүүрэв. Тэдний аль нь ч шүршүүрийг аваагүй бөгөөд хэн нь ч яагаад гэдгийг мэдэхгүй байсан юм.


Харамсалтай нь хүмүүс яг эдгээр сармагчид шиг алдаа гаргадаг. Тэд адилхан алдааг дахиад давтаад л давтаад л байдаг, гэхдээ тэд яагаад гэдгээ тодоор хэзээ ч мэддэггүй.


Бүтэлгүйтлийн дараа урагш довтол


ХЭРВЭЭ ТА БҮТЭЛГҮЙТЛИЙН ХУРДНЫ ЗАМААР ЯВЖ БАЙВАЛ, ЯМАР НЭГЭН ШИНЭ ЗҮЙЛИЙГ ТУРШИЖ ҮЗЭЖ ЗАМААС ГАР.