Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 23/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 23


ХАМГИЙН САЙНЫГ ТООЦООЛ


Амьдралд хандах чиний хандлага чиний амьдралын хандлагыг шийддэг.


Амьдралын талаарх миний үзэл бодол, амьдралаас хүлээж авч байгаа бүхнийг минь шийддэг.




Хэрвээ та муу бүхнийг тооцоолох юм бол, зайлшгүй түүнийгээ л хүлээн авна. Хэрвээ та хамгийн сайныг тооцоолох юм бол, сөрөг нөхцөл байдал таны зам болсон ч, эерэг хандлагын эцэст тэд хүчин мөхөсдөнө. Үүний эцэст хамгийн сайныг л хүртэж цаашид ч тийм үүгээрээ байх болно.


Хэрвээ та улс дамнан дээд түвшний байгууллагуудын хүмүүстэй ярилцах юм бол, өөрийнхөө явдгаас өндөр түвшинд явж, илүү сайн хандлагыг олж авна. Бүх удирдах ажилтнуудын 94 хувийнх нь амжилтын гол шинж чанар бол өөр ямар нэгэн хүчин зүйлээс илүүтэй тэдний хандлага гэж шилдэг 500 компаны дунд хийсэн судалгаанаас харагджээ. Хэрвээ та илүү хол явахыг хүсч байвал, сайн хандлагатай болох хэрэгтэй.


Сайн хандлага танд амжилттай нэгэн болох боломжийг олгодог. Таны зорилгодоо хүрэх замд түлш болдог, нөөц бололцоог тань нэмэгдүүлдэг, бусдад ашиг өгөх үрийг тарьдаг. Сайн хандлагтай байх нь таныг өсч өөрчлөгдөхөд хүчтэй хэвээр үлдээдэг. Мөн аялалыг бүр илүү таатай болгож өгдөг. Калифорниа мужийн Лос-анжелес хотын сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч асан Жон Вүүдн/John Wooden/ “Аливаа зүйлийг сайн сайхан болгохыг хичээдэг хүмүүст нөхцөл байдал сайн болж өөрчлөгддөг.”


- Таныг амжилтанд хүргэх хөтөч


ХАМГИЙН САЙНЫГ Л ТООЦОЖ ӨНӨӨДРИЙГ ЭХЛҮҮЛ.