Чанартай мэдээлэл болоод мэдлэгийг хүргэх 10 подкаст



Өглөө бүр ажилдаа явахдаа, ажлаасаа харих замдаа бид ихээхэн цаг хугацааг өнгөрөөдөг. Өдөрт ирж буцахын багадаа 30 минут гэж бодоход долоо хоногт 2.5 цаг, сард 10 цаг, жилд 120 цагийг бид үр бүтээлгүй замд өнгөрөөнө гээд төсөөлдөө.


Харин энэ цаг хугацаагаа үр бүтээлтэйгээр шинэ мэдээлэл сонсонгоо, хэлээ сайжруулах хамгийн шалгарсан арга подкаст гэдэгтэй олон амжилтад хүрсэн хүмүүс санал нийлж байгаа билээ.


Ингээд хамгийн чанартай мэдээлэл болоод мэдлэгийг хүргэх 10 подкастыг хүргэж байна:


1. The Tim Ferriss Show


Эдгээр подкастууд нь маш урт бөгөөд ойролцоогоор тус бүр 2 цаг үргэлжилдэг талаар бизнес зөвлөх Колин Кристенсен ийнхүү тайлбарлажээ: “Би үргэлж гүн сэтгэгдэлтэй үлддэг. Тим бол мастер эргэлзээтэй залуу. Тэрээр амьдралын талаар, амьдралаа илүү сайжруулах талаар сануулгыг өгдөг.


2. The James Altucher Show




“Түүний подкастуудыг сонирхолтой болоод хөгжилтэй болгодог зүйл бол түүний хурц, ухаалаг, хошин, шударга хандлага юм” гэж хамтран бизнес эрхлэгч Нела Кановик хэлсэн байдаг.


3. Hidden Brain




"Hidden Brain-д бусдыг ятган итгүүлэх талаар таны ажил болоод хувийн амьдралд хэрэгтэй мэдээллүүд байдаг гэж судлаач Этип Синид бичсэн байдаг.


4. On Being




Амьдрал бүхэлдээ ятгалга, бүтээмж, мөнгө олон тухай биш. Сайхан амьдрал гэдэг бол мэргэн ухааныг хөгжүүлэх гэсэн үг. Яг үүнд уг подкаст тусална.


5. 99% Invisible




Бидний огт сэтгээгүй бодлуудын талаар өгүүлдэг подкаст юм. Ертөнцийг шинэ нүдээр харахыг хүссэн хүмүүс болоод дизайн сонирхогчдод зориулсан гэж хэлж байна.


6. The Model Health Show with Shawn Stevenson




Шон /Shawn/ бол зохиолч, хоол тэжээлийн мэргэжилтэн, дасгалжуулагч бөгөөд эрүүл мэнд, фитнес, хувь хүний өсөлттэй холбоотой сонирхолтой сэдвүүдийг хамардаг гайхалтай боловсрол олгох подкаст юм.


Судлаач Жим Квикийн ой санамжаа нэмэгдүүлэх, хурдан суралцах зөвлөгөөнүүд, Доктор Сюзан Давидийн өөрлөлтийг баяртайгаар хүлээж авах болоод сэтгэлийн хөдөлгөөн, Доктор Педрам Шожэйн стрессийг даван туулах арга гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хамардаг байна.


7. Planet Money



Мөнгө олох ухаалаг арга хайж байна уу? Nexcast-н гүйцэтгэх захирал Брэйн Сандерс уг подкастыг санал болгож байна.


8. Freakonomics Radio




Стивен Дубнер бол агуу. Тэр өдөр тутамд бидний харж болох зүйлсийг дурддаг. Ерөнхийлөгч, хүйсийн ялгаа, интернет амиа хорлолт гэх 3 ойлголтыг эвдсэн. Подкаст бүр нь нууцлаг зүйлсийг нээдэг. Яагаад Унгарт амиа хорлолт өндөр байдаг вэ? АНУ-н ерөнхийлөгчид юу илүү нөлөөлдөг вэ? гэх мэт.


9. News in Slow Spanish


Шинэ хэл сурахад туслах подкаст. Испани хэлний ашиг тус улам бүр нэмэгдсээр л байгаа өнөө үед подкастаар дамжуулж хэл сурах ч мөн үр дүнтэй аргуудын нэг билээ.


10. How to Start a Startup by Y Combinator and Stanford University




https://itunes.apple.com/us/podcast/how-to-start-a-startup/id922398209?mt=2


Эх сурвалж: inc.com