Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 19/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 19


ЧАДВАР БОЛОН ТУРШЛАГЫГ ХӨЛСӨЛ


Хандлага бүх зүйлийг шийднэ гэж боддог байхдаа би чадвараар ялимгүй дутуу ч, зөв хандлагатай хүнийг ажилд авахыг хичээдэг байсан. Чадварыг нь хөгжүүлэхэд болохгүй зүйл байдаггүй гэж бодсон юм. Харин одоо туршлагажиж хэрсүүжсэн болохоор тэгж боддоггүй. Одоо бол чадвартай, бас туршлагатай хүнийг юуны түрүүнд ажилд авдаг болсон. Яагаад гэвэл ур чадвар, арга барилын хувьд хүний өсөж хөгжих түвшин хязгаарлагдмал байдаг. Ур яадварын 10 хүртэлх түвшин байдаг гэж үзвэл ихэнх хүн хоёрхон түвшнээр чадвараа өсгөж чаддаг. Жишээ нь, таны төрөлх чадвар 6-р түвшин бол хичээл зүтгэлээр 8-р түвшин хүртэл сайжруулж болох юм. Гэвч төрөлх чадвар нь 2-р түвшин бол хичнээн 8-р түвшинд хүртэл өсгөж чадахгүй.Бурхан нэгэнт заяагаагүй зүйлийг яаж ч мэрийгээд гаргах боломжгүй” гэсэн эртний үг байдаг.


Харин хандлага нь өсөлтийн хязгааргүйгээрээ ур чадвараас ялгаатай. Төрөлх хандлага нь 2-р түвшин байсан хамгийн дээд түвшин болох 10-р түвшинд хүртэл өсгөх боломжтой.


Манай компани гол албан тушаал дээрээ ажилтан авахдаа өмнө нь амжилттай ажиллаж арвин туршлага хуримтлуулсан ур чадвартай хүнийг авч эхэлсэн юм. Тэгтэл байдал үнэхээр өөрчлөгдсөн. Ажлын бүтээмж дээшилж, компани маань нэг шатаар ахисан юм. Тэглээ гээд муу хандлагатай хүнийг ажилд авсан гэсэн үг биш. Ур чадвар, хандлага хоёрын аль нэгийг сонгох биш, эдгээрийг тэнцвэртэй байлгах нь чухал. Ур чадвар ба туршлага, мөн зөв хандлага хамтдаа бүрдэх үед амжилтын үр жимс ургах болно.


- Ялгааг бий болгогч хүчин зүйлс


ӨНӨӨДӨР ЗӨВ ХАНДЛАГА ХЭРЭГТЭЙ БАЙГАА НЭГЭНДЭЭ КОУЧИНГ ХИЙ, УЧИР НЬ ЧАДВАРЫН ӨСӨЛТ БОЛ ХЯЗГААРТАЙ БАЙДАГ.