Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 18/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


- 5 сарын 18 -


ТА БУСДЫГ ДЭЭРДҮҮЛЖ ЧАДДАГ УУ?


Багийн тоглогчид чинь таныг яаж хардаг вэ? Та өөд нь татагч уу? Тэд таны урамшуулал, хувь нэмрээс болж ганцаараа байвал хүрч чадахгүй түвшинд хүрсэн үү? Танай багийн тоглогчид юуг үнэлдгийг та мэдэх үү? Та тэрхүү зүйлс дээр нь улам үнэ цэнийг нэмдэг үү?


Бусдыг өөд татагч болох нь тийм ч амар биш. Нэгдүгээрт, бусдыг өөд нь татагч өөртөө сэтгэл хангалуун сэтгэгдэлтэй байх хэрэгтэй. Хэрэв таны зүрхний гүнд бусдыг өөд нь татчихвал өөрийгөө,мбас өөрийн амжилтаа унагана гэсэн бодол байвал бусдыг өөд нь татаж чаддаггүй. Гэхдээ Хенри Уард Бийчер/Henry Ward Beecher/ хэлэхдээ, “Хувиа хичээгч хүнээс илүү хуурагдсан хүн байхгүй” гэжээ. Багийн тоглогч бусдыг өөд нь татахдаа мөн өөрийгөө өөд нь татдаг.


-Багийн гишүүний 17 чухал чанар


ӨНӨӨДӨР ГОЛ АЖЛАА БУСДЫГ ИЛҮҮ ТОМРУУЛАХАД ЗАРЦУУЛ.