Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 17/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


5 сарын 17


СТАТУС-КВОГООС ГАР


Би доод хүмүүстээ “статус-кво” гэдэг нь латин хэлний “Бидний хүрээлэн байгаа эмх замбараагүй байдал” гэсэн утгатай үг хэмээн тайлбарладаг. Манлайлагч хүн одоо байгаа зүйлийг харж чаддаг. Гэхдээ үүнээс чухал нь тэд ямар байж болох байсныг ойлгож чаддаг. Тэд ямар нэгэн зүйлийн одоогийн байгаа байдалд нь сэтгэл ханамжтай байдаггүй. Удирдагч байна гэдэг нь урд явж, шинэ газар нутгийг нээж, шинэ ертөнцийг эзлэн, үүсэх “статус-кво”-гоос зайлах гэсэн үг. Донна Гариссон/Donna Harrison/ Агуу их удирдагчид одоогийнхоо бүтээмжинд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэд үргэлж илүү их зүйл үрүү тэмүүлж байдаг” гэж хэлжээ. Тэд өөрсдийнхөө “статус-кво”-гоос халин гарч бусдаас ч адил зүйлийг шаарддаг. Байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй байна гэдэг сөрөг байрь суурь, муухай зангийн илрэл биш. Энэ бол өөрөөр байж, эрсдэл хүлээхэд бэлэн байна гэсэн үг юм. Эрсдэлтэй өөрчлөлтөөс татгалздаг хүн хэзээ ч өсдөггүй. “Статус-кво”-нд дуртай манлайлагч маш түргэн дагалдагч болдог.


“Бэлл Атланти/Bell Atlantic/ Корпорэти”-ийн Раймонд Смитт/Raymond Smith/ Аюулгүй зам дээр гарч, давалгаа дуудалгүй ажиллаад байвал танд дүрэлзэх боломж хэзээ ч гарахгүй (үгүйдээ гэхэд даруйхандаа)”, энэ нь мэдээжээр таны албан тушаалын шат өгсөх, байгууллага тань хөгжихөд нэмэр болохгүй. Бид үр дүнгүй дэмий чалчигчид биш. Бид нар хүнд сурталтай захиргааны ажилтан амархан олж, хямдхан хадгалдаг хүмүүс гэдгийг мэддэг. Манлайлагч хүн гэдэг нь эрсдлийг сөрж, шинэ эхэлж байгаа зөв зүйлийг түргэн дэмждэг хүн юм. Зорилготой хүн бол цэвэр алт л гэсэн үг” гэж хэлсэн байдаг.


Шинэ асуудлыг шийдэхээс илүү хуучинтайгаа зууралдах нь эвтэйхэн гэж үздэг хүнд эрсдэл аюултай мэт санагддаг. Эдгээрт зарцуулах хугацаа, хүч хоорондоо бага зэргийн л ялгаатай. Энэ ялгаа нь нөхцөл байдал юм.


Манлайлагчдыг бэлтгэ


ТА СТАТУС-КВОТОЙ НИЙЦСЭН ХҮН ҮҮ ЭСВЭЛ ИЛҮҮ ӨНДӨР ТҮВШИНД ГАРАХЫН ТУЛД ЭРСДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ХҮН ҮҮ?