Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 16/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


5 сарын 16


СУРАЛЦАХУЙЦ БАЙ


Удирдагчид байр сууриндаа сэтгэл нь ханах аюулд оруулдаг.


Хэрэв удирдагч үнэхээр нөлөөтэй, нэр хүндтэй болчихвол цааш өсөж яах юм бэ? Хариулт нь маш энгийн:


Таны өсөлт таныг хэн бэ гэдгийг тодорхойлно.


Таны хэн бэ гэдэг чинь та хэнийг татах вэ гэдгийг тодорхойлно.


Та хэнийг татах вэ гэдэг нь таны байгууллагын амжилтыг тодорхойлно.


Хэрэв та өөрийн байгууллагаа өсгөхийг хүсэж байвал та үргэлжлүүлэн сурах чадвартайгаа байх хэрэгтэй.


Би Охио гэдэг газар, хүүхэд байхдаа нэгэн дэлгүүрт ийм үг бичээстэй байхыг харсан: “Хэрэв та хурааж байгаа үрэндээ дуртай биш байгаа бол тарьж байгаа үрээ сайн шалга.” Хэдийгээр энэ нь үрний сурталчилгаа байсан боловч үүнд маш гайхамшигтай нэгэн зарчим байгааг харж болно.


Ямар янзын үр та хурааж байна вэ? Таны амьдрал ба удирдлага өдөр бүр, сар бүр, жил бүр сайжирч байна уу? Эсвэл та өөрийг байрыг хадгалахын тулд үргэлж байлдсаар байна уу? Хэрэв та өөрийн бодож байсан газартаа өнөөдөр хүрээгүй яваа бол танд сурах чадвар дутагдаж байгаа байх. Та хамгийн сүүлд ямар нэгэн зүйлийг хамгийн анх удаа хийсэн бэ? Та хэзээ хамгийн сүүлд өөрийн сайн хийж чадахгүй зүйл уруу орж, чадах гэж оролдож үзсэн бэ?


Удирдагчийн 21 чухал чанар


ХЭРВЭЭ ТА ХҮСЭЖ БАЙГАА ШИГЭЭ БУСДЫГ ТАТАХУЙЦ УДИРДАГЧ БИШ БОЛ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХЭД ИЛҮҮ ИХ ЦАГИЙГ ЗАРЦУУЛ.