​Уоррен Баффетийн ишлэлүүд

АНУ-ын бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет бол дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулч билээ. Түүний хэлсэн гайхамшигтай ишлэлүүдийг хүргэе:




- Урьд нь хэн нэгэн мод тарьсан учраас чи өнөөдөр сүүдэрт нь сууж байгаа


- Мэдэхгүй зүйлээ хийж байгаа үед эрсдэл заавал ирдэг


- Дүрэм нэг: хэзээ ч мөнгөө бүү алд, дүрэм хоёр: дүрэм нэгийг хэзээ ч бүү март


- Чиний өгч байгааг төлбөр гэнэ. Чиний авч байгааг үнэ цэнэ гэнэ.


- Бороо орохыг таах чухал биш. Оромж босгох нь чухал.


- Амьдралдаа хэдэн хүнээр хайрлуулахыг хүссэн бэ? Харин тэдний хэдээр нь хайрлуулж чадав гэдэг л амжилтын хэмжүүр юм гэж миний насан дээр ирээд ойлгоно.


- Өөрөөсөө сайн хүмүүстэй ажиллавал чи өөрөө тэр чиглэлд өөрчлөгдөнө.


- Нэр хүндийг бий болгоход 20 жил шаарддаг бол түүнийг үгүй хийхэд 5 минут хангалттай. Үүнийг бодож үзсэний дараа чи юмсыг өөрөөр хийж эхэлнэ.


- Бэлэн мөнгө хадгалж байгаа хүмүүс санаа зовох ёстой. Тэд нүдэнд харагдах юу ч өгөхгүй хэрнээ элэгдэх нь гарцаагүй, урт хугацаанд аюул авчрах хөрөнгө хадгалж байна гэсэн үг юм.


- Цаг хугацаа бол сайн компаний хувьд нөхөр, тааруу компаний хувьд бол дайсан.


- Өнөөдрийн хөрөнгө оруулагч өчигдрийн өсөлтөөс ашиг олдоггүй.


- Миний насан дээр чамайг хүмүүс хүндлэхгүй бол банкинд хэр их мөнгөтэй байхаас үл хамааран амьдрал чинь там болно.


- Би баян болно гэдгээ мэддэг байсан. Үүндээ ганц ч хором эргэлзэж байгаагүй.


- Олон тэрбумтныг харж байхад мөнгө тэдний үндсэн зан чанарыг л ил гаргадаг. Тэд мөнгөтэй болохоосоо өмнө новшийн амьтан байсан бол дараа нь зүгээр л тэрбум доллартай новшийн амьтан болно.


- Манай оронд амьдралаа сайжруулахыг хүссэн 309 сая хүн байна. Харин бидэнд үүнийг нь дэмжидэг систем байгаа.


- Би 7 футын өндөр хашаан дээгүүр харайх гэж оролдохгүй. Харин өөрийн алхаж чадах 1 футын өндөр хашааг л хайх болно.




Эх сурвалж: ruleoneinvesting.com