​Эхлээд өөртөө үнэнч бай.

2018 он гарчихлаа. Та 2017 оны төлөвлөгөөнөөсөө хэдийг амжилттай хэрэгжүүлсэн бэ?


Би өмнөх оны төлөвлөгөөгөө 20%-тай биелүүлсэн. Маш их зүйлийг амжуулсан мөртлөө огт юу ч хийгээгүй, өсч дэвжээгүй юм шиг мэдрэмжийг авсан юм.


Яагаад төлөвлөгөөгөө 100% биелүүлж чадахгүй байсан шалтгаан ердөө буруу жагсаалт гаргаж байснаас болсон байсан юм.


Тиймээс төлөвлөгөөг гаргахаас өмнө дараах зөвлөмжийг та бүхэнд санал болгож байна.


1. Мөрөөдлөө жагсаах хэрэггүй.


Image may contain: text


Энэ жилийн мөрөөдлийн жагсаалт ирэх жилүүдэд мөрөөдлийн жагсаалт хэвээрээ үлдэж магад. Иймд бодит төлөвлөлт, гүйцэтгэл чухал. 2018 оны төлөвлөгөөгөө зайлшгүй хийх шаардлагатай, хийхийг хүсэж байгаа, хийж хэрэгжүүлэх боломжтой гэсэн гурван шалгуурыг хангах ажлуудыг төлөвлөгөөндөө оруулаарай.


2. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаарай.


Related image


Итгэл найдвар хамгийн ч чухал асуудал үнэхээр болохгүй байгаа бол хүлээн зөвшөөрч байгаарай. Гэхдээ бүх зүйл муугаар эргэсэн ч итгэл найдвараа бүрэн алдаж болохгүй шүү. Үүнийг итгэлийн парадокс гэдэг. Амьдрал угаасаа ийм шүү дээ.


3. Шүүмжлэлийг сонсоно, ашиглана.


Image result for criticize


Намайг амжилтад хүрэхэд хамтрагчид хангалттай биш бололтой. Шүүмжлэгчид, үзэн ядагчид чинь алдаагаа олж харахад тус болох юм. Чанартай шүүмжлэл цаг үеэ олоогүй магтаалаас хэд дахин үнэ цэнтэй учир шүүмжлэлээс бүү зугт.


4. Эрсдэл угаасаа хүлээж байгаа.


risk зурган илэрцүүд


Ирээдүйг бүтээх нь эрсдэлтэй. Хэн нэг нь бидний амьдралыг сайхан болгочихно гэж хүлээх нь бүр эрсдэлтэй. Иймд бага эрсдэлтэйг нь сонгож амьдралдаа эзэн болно.


5. Би амьдралаас хүссэн бүхнээ авч чаддаггүй гэдэг.


get what you want зурган илэрцүүд


Хэрвээ хүн бүр хүссэн болгоноо авдаг бол амьдрал ч утгагүй болох биз ээ. Харин бид хийж бүтээсэн бүхнийхээ үр шимийг амьдралаас хүртэж чадна. Иймд хөдөлмөр зүтгэл хамгаас чухал юм даа.


6. Утга учиртай ажиллана.


work off day зурган илэрцүүд


Ажил хөдөлмөр чухал ч олон цагаар сууж өөрийгөө ядраах хэрэггүй. Ухаалаг төлөвлөлт хийж бутархай биш бүхэл цагаар ажиллаарай. Бутархай цаг гэдэг нь юм юмыг зэрэг, зэрэг хийх оролдлогыг хэлж байгаа юм л даа. Нэг ажлаа дуусгаад дараагийн ажил руу шилжих нь үр дүнтэй шүү.


7. Ихийг олоод хуримтлал үүсгэнэ гэж бодох нь бидний алдаа.


Холбоотой Зураг


Орлого өссөн ч зарлаг дагаж өсдөг учир их үү бага уу гэдэг нь чухал биш тогтмол хадгалдаг байх нь чухал. Харамсалтай нь би сурахгүй байгаа юм.


Таны өнөөдрийн амьдрал бол таны шийдвэрийн тусгал. Иймд хэнд ч гомдоллохгүй, юунд харамсахгүй амьдарч сурах ёстой. Яагаад гэвэл таны амьдралд хариуцлага хүлээх ёстой хүн зөвхөн “ТА” өөрөө юм шүү.


"Эм Эл Си Трейнинг" ХХК хамт олноос