Бизнес эрхлэгчдийг амжилтанд хүргэх 10 шилдэг ном /Татах/



Хэрэв та бүтээж чадвал тэр бүгд өөрөө ирнэ.


Та бизнесийн талаар бүхнийг мэддэг бизнес эрхлэгч үү?


Ухаалаг бизнес эрхлэгчид бүгдийг мэддэггүй гэдгээ мэддэг. Тэд үргэлж суралцагч байдаг. Компанийг дараагийн түвшинд хүрэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд туслах 10 гайхалтай номыг үнэгүй татахаар байршуулж байна.


Эдгээр номноос аливаа ажлыг хойш тавих хандлагаас хэрхэн салах, сайн зуршлийг хэрхэн бий болгох, борлуулалтыг түргэтгэх гэх мэт гайхалтай зүйлсийг суралцана.


Бүгд үнэгүй татахаар байгаа гэхэд гайхалтай биш гэж үү.


Хэрэв таны бизнес ноцтой нөхцөл байдалд байгаа бол яг одоо бүгдийг нь татаад уншаарай.


"HOW TO GET BUSINESS GOING AND GROWING – TONY ROBBINS INTERVIEWS JAY ABRAHAM"

/Бизнесийг хэрхэн амжилттай үргэлжлүүлж, өсөн дэвжүүлэх вэ? – Тони Робинс, Жея Абрахам нарын ярилцлага/


АНУ-н бизнесмэн, зохиолч Тони Робинс (Tony Robbins) , Жея Абрахам нарын ярилцлагаар өөрт хэрэгтэй бүх хэрэгслийг олж авах болно.

How to Get Business Going and Growing - Tony Robbins Interviews Jay Abraham by Монголын Лектор Төв on Scribd


"OVERCOMING PROCRASTINATION – PRODUCTIVITY SKILLS"

/Ажлыг хойшлуулах аюулыг даван туулах – Бүтээлч ур чадвар/


Бид бүгдэд аливаа ажлыг хойшлуулдаг муу тал байдаг. Тиймээс уг практик гарын авлага уг хандлагаас хэрхэн салахад тусална. Аливаа ажлыг хойш тавих шинж тэмдэгээс гадна түүнийг хурдан засах шийдэл, нөхцөл байдалд тохирсон олон төрлийн арга замаас суралцана.

Overcoming Procrastination – Productivity Skills by Монголын Лектор Төв on Scribd


"INCOME STATEMENTS – DEVELOPING YOUR FINANCE SKILLS"

/Орлогын тайлан – Санхүүгийн ур чадвараа нэмэгдүүлэх нь/


Орлогын тайлангийн талаарх бүрэн гүйцэт ойлголт авах нь менежер бүрт байх ёстой хүчирхэг хэрэгсэл юм. Уг номноос орлогын тайланг хэрхэн бэлтгэх аргачлал, санхүүгийн гүйцэтгэлийг хэмжих, үйл ажиллагааны зардлыг тооцоолох, орлогын тайланг хэрхэн ашиглах талаар сурна.

Income Statements – Developing Your Finance Skills by Монголын Лектор Төв on Scribd


"6 ½ HABIT GURUS: WHAT THE SMARTEST PEOPLE ARE TELLING US ABOUT THE SCIENCE AND ART OF BUILDING NEW HABITS"

/Ухаалаг хүмүүс шинэ зуршлийг бий болгох шинжлэх ухаан, урлагийн талаар ярьж байна./


Шинэ зуршлыг бий болгох ур чадварыг эзэмшсэнээр сайн сайхан амьдралд хүрэх замд чиглүүлж хуучин муу зуршлыг устгадаг. Цагаа дэмий үрэхээ болиод энэ номыг уншаад үзээрэй.


6 ½ HABIT GURUS WHAT THE SMARTEST PEOPLE ARE TELLING US ABOUT THE SCIENCE AND ART OF BUILDING NEW HABITS by Монголын Лектор Төв on Scribd


"SALES FOR STARTUPS"

/Стартаппын борлуулалт/


Уг номноос анхлан бизнес эрхлэхэд шаардлагатай бүх зүйлийг олох болно: Бизнесийнхээ борлуулалтын хөтөлбөрийг түргэтгэх, нэвтрүүлэх, дизайны талаар 24 санаагаар тусална. Шилдэг туршлагуудаас суралцаарай.

Sales for Startups by Монголын Лектор Төв on Scribd


"SALES & USE TAX COMPLIANCE FOR DUMMIES"

/Нөөц баялгийг борлуулалт, татварт ашиглах шаардлага/


Санхүүгийн менежментийн мэргэжилтнүүдийн зайлшгүй унших ном. Avalara тусгай хувилбар нь таныг үр дүнтэй энгийн байдлаар борлуулалт, татварын хууль тогтоомжийн нарийн төвөгтэй байдлыг ойлгоход тусална.

Sales & Use Tax Compliance for Dummies by Монголын Лектор Төв on Scribd


"SECRETS TO PRODUCTIVITY, WORK/LIFE BALANCE, AND SUCCESS"

/Ажил-амьдралын тэнцвэрт байдал, бүтээмж, амжилтын нууц/


Ажил-амьдралын тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол тодорхой стратегийг суралцах хэрэгтэй. Аливаа ажлыг хойшлуулахаа болисноор бүтээмж эхэлдэг. Таны цаг хугацаа, энерги илүү үр дүнтэй болно. Ийм учир таны цагийг хамгийн их үрдэг дайсантайгаа тэмцэх арга замыг сураарай.

Secrets to Productivity, Worklife Balance, And Success by Монголын Лектор Төв on Scribd


"THE PAYROLL CHECKLIST"

/Цалин хөлсний шалгах хуудас/


Жилийн хугацаанд сар тус бүрт алхам алхмаар дагаж мөрдөх гарын авлага юм.

The Payroll Checklist by Монголын Лектор Төв on Scribd


"MY DAILY RITUAL FOR EXTREME PRODUCTIVITY"

/Бүтээмжийг нэмэгдүүлэх өдөр тутмын мөрдлөгө/


Бусдын 7 хоногт гүйцэтгэх ажлыг 1 өдөрт гүйцэтгэхийг хүсэж байна уу? Аль аль нь үр ашигтай, үр дүнтэй ч бүтээмж хамгийн чухал. Уг гарын авлага нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусална.

My Daily Ritual for Extreme Productivity by Монголын Лектор Төв on Scribd


"DISCIPLINED DREAMING – A PROVEN SYSTEM TO DRIVE BREAKTHROUGH CREATIVITY"


Дэг журамтай мөрөөдөх 5 аргачлалыг маш товч тодорхой сурах болно. Бүтээлч байдал бол амжилтад хүрэх хамгийн чухал зүйл гэдэг нь статистикаар батлагдсан байдаг.

Disciplined Dreaming – a Proven System to Drive Breakthrough Creativity by Монголын Лектор Төв on Scribd


Эх сурвалж: Entrepreneur.com