Бизнесийн алдартай 25 ном НЭГ өгүүлбэрт



1. GIVE AND TAKE / ADAM GRANT

#ӨГӨГЧ-Хорвоо дэлхийд #хоёр төрлийн хүн байдгийн нэг нь хүний харилцаанд бусдаас юм авах гэдэг нөгөө нь бусдад юм өгөх гэдэг, бусдад ашиг гаргахыг хичээдэг хүмүүс хамгийн амжилттай явдаг бөгөөд агуу удирдагчид ихэвчлэн “ӨГӨГЧ” хүмүүс байдаг.


2. POSITIONING / AL RIES & JACK TROUT

Брэнд зөвхөн хүмүүсийн оюун санаанд оршдог учраас тодорхой мөн ялгагдахуйц байх ёстой.




3. HOW TO WIN FRIENDS AND INFLUENCE PEOPLE / DALE CARNEGIE

Бизнесийн амжилт хүчтэй харилцаа холбоо бүрдүүлэхэд бий болдог.




4. DECISIVE / CHIP HEATH & DAN HEATH

Манай шийдвэр гаргалт бидний сайн мэдэхгүй ч байж мэдэх маш олон танин мэдэхүйн зүйлсд ороогдсон байдаг.




5. GETTING THINGS DONE / DAVID ALLEN

Стрессгүй бүтээмж бол таны ажлууд дахь ойрын зорилгуудыг бус урт хугацаан дахь тэргүүн зорилгуудыг тодорхой таниулах бүтээмжийг олгодог.




6. SO GOOD THEY CAN’T IGNORE YOU / CAL NEWPORT

Чи хүсэл тэмүүллээ дагах хэрэггүй, ур чадвараа тодорхойл



7. EMOTIONAL INTELLIGENCE / DANIEL GOLEMAN

IQ амжилттай явахад хангалтгүй, хувь хүн өөрийгөө удирдах, тууштай мөн мотивацтай байх ёстой




8. MY YEARS WITH GENERAL MOTORS / ALFRED SLOAN

Дэлхийн хамгийн том компаниудын нэгийг 23 жил удирдсаны дараа Слөүн төвлөрлийг задлах төрлийн шинэчлэлийг нээсэн.




9. MAN’S SEARCH FOR MEANING / VIKTOR FRANKL

Хүмүүс таашаал, аз жаргалаас илүү утга учиртай зүйлээр идэвхиждэг/сэдэлждэг.




10. THE PROGRESS PRINCIPLE / TERESA AMABILE & STEVEN KRAMER



Ажилтнууд үргэлжлүүлэн холбоотой нягт, жаргалтай, бүтээлч байхын тулд тэд өдөр бүр бяцхан ялалтууд байгуулж байх ёстой.




11. PREDICTABLY IRRATIONAL / DAN ARIELY

Эхний жилийн эдийн засгийн текст номууд хүмүүс бол зүй зохистой ухаалаг биш гэж чамд ойлгуулдаг, хүмүүсийг ухаан бодлоггүй болохыг харуулах маш олон нөхцлүүдийг чи тоолж чадна.




12. QUIET / SUSAN CAIN

Хэдий бид гадагшаа чиглэсэн энергитэй, харизматай лидерүүдийн хүслэн болсон ч, дотогшоо чиглэсэн энергитэй удирдагчид чухал давуу талтай.




13. THE INNOVATOR’S DILEMMA / CLAYTON CHRISTENSEN

Чи өөрийнхөө хамгийн шилдэг бизнесийг сүйрүүлэх эсвэл идэхэд бэлэн байх ёстой үгүй бол өөр хэн нэгэн чамд зориулан үүнийг хийх болно.




14. INFLUENCE: THE PSYCHOLOGY OF PERSUASION / ROBERT CIALDINI

Хүний зан авирыг өөрчлөх 6 зарчим байдаг- амлалт үүрэг, нийгмийн баталгаа, таалагдах байдал, эрх мэдэл, цор ганц байх (ховор байдал), харилцаа.




15. GOOD TO GREAT

Агуу компаниуд бизнесийнхээ жинхэнэ бодит байдалтай нүүр тулж, юунд үнэхээр сайн байж чадахаа тодорхойлж, сахилга батын соёлыг тогтоож, хөдөлгөгч хүчийг үндэслэн түүнийг цаашдаа хадгалснаар босч ирдэг.




16. EFFECTIVE EXECUTIVE / PETER DRUCKER

Үр бүтээлтэй байх гэдэг бол чи өдөр бүр юу хийхээ сонгодогтой адил #ЮУ_ХИЙХГҮЙ байхаа шийдэхэд оршино.




17. REWORK / JASON FRIED & DAVID HEINEMEIER HANSSON

Ажлын хэнхээтэй хүмүүс бол баатрууд, гайхалтай CV тэй байна гэдэг ажилд орох хүчтэй кандитад байхын дохио, чамд гадаад хөрөнгө оруулагч нар хэрэгтэй зэрэг маш олон хүлээн нийтээр санал нэгтэй байдаг бизнесийн энэ үгнүүд бүгд худлаа.




18. OUTLIERS / MALCOLM GLADWELL

Авъяас чадвар, оюун ухаан, шаргуу зүтгэл, амбиц бүгд гайхалтай, гэхдээ амжилттай хүмүүсийн жинхэнэ нууц бол ихэвчлэн аз, цаг хугацааны үе, тохиолдол байдаг.




19. PURPLE COW / SETH GODIN

Хүмүүсийн ажлыг алдуулсан зар сурталчилгаа, маркетинг бүтэлгүйтэх төлөвтэй байдаг, онцгойрох ганц зам бол үнэхээр гайхалтай байх.




20. DRIVE / DANIEL PINK

Хүмүүс урамшууллаас илүүтэй биеэ даасан байдал, нэг юманд мастер байх болон гайхалтай зорилго зэргээс сэдэлжиж идэвхиждэг.




21. THE LEAN STARTUP / ERIC RIES

Ирээдүй дэх технологи, цогц стратеги гэж ажиллахаас илүүтэй өнгөрсөнд байсан хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага болон хамгийн энгийн бүтээгдэхүүнийг бий болгох гэж ажиллах нь илүү боломжтой зүйл.




22. LEAN IN / SHERYL SANDBERG

Эмэгтэйчүүд кариертаа саадтай нүүр тулсан хэвээр байна гэвч саналаа өөртөө итгэлтэй илэрхийлж, өөртөө том зорилгууд тавьж, шаргуу зүтгэж дэмжигчдийг хайснаар үүнийг даван туулж чадна.




23. THE SIGNAL AND THE NOISE / NATE SILVER

Шинэ технологиуд биднийг мэдээлэл ашиглах тал дээр илүү өндөр түвшинд гаргасан гэхдээ энэ нь бас биднийг муу урьдчилсан таамаг дүгнэлт гаргахад хүргэж мэднэ учир нь бид мэдээлэл дундахь санаандгүй өөрчлөлтийг хэт өндөр үнэлдэг.




24. BLACK SWAN / NASSIM TALEB

Хүмүүс өөрсдийгөө хийдэг зүйлээсээ илүү ихийг мэддэг гэж бодож өөрсдийгөө хуурахдаа маш сайн.




25.THE MYTHICAL MAN-MONTH / FREDERICK BROOKS

Төвөгтэй програм хангамжийн төсөлд илүү олон хүн нэмж оруулах нь асуудлыг улам дордуулдаг, бага хэмжээний баг иймэрхүү цогц даалгавруудад илүү дээр байдаг.




Эх сурвалж: businessinder