Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 24/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


8 сарын 24


ӨӨРӨӨСӨӨ АСУУ: БИ ҮНЭХЭЭР СУРАЛЦАГЧ БАЙЖ ЧАДАЖ БАЙНА УУ?


Хэрвээ танд суралцах сэтгэл санаа байхгүй бол, энэ дэлхий дээрх бүх гайхалтай зөвлөгөөнүүд тус болохгүй.


Аливаа зүйлийг хийх шинэ арга зам, шинэ санаануудыг олж нээдэг эсэхээ мэдэхийн тулд, дараах асуултуудад хариулаарай:


- Би бусад хүмүүсийн санаа бодлуудыг задлан нээдэг үү?


- Би ярихаасаа илүү сонсдог уу?


- Би шинэ мэдээллээс шалтгаалж өөрийнхөө бодлыг өөрчилснөө дэлгэдэг үү?


- Өөрийнхөө бурууг тэр дороо хүлээн зөвшөөрдөг үү?


- Нөхцөл байдалд үйлдэл хийхээсээ өмнө би судалдаг уу?


- Би асуултууд асуудаг уу?


- Би юу ч мэдэхгүй байгаа зүйлээ ил гаргаж асуулт асуухад бэлэн байдаг уу?


- Би өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийхдээ нээлттэй байдаг уу?


- Би хаашаа явах зүг чиглэлүүдээ асуухад бэлэн байдаг уу?


- Би шүүмжлэлийн үед хамгаалалтыг ашигладаг уу эсвэл үнэн аль болохыг олохын тулд төлөө нээлттэй сонсдог уу?


Хэрвээ та үгүй гэж нэг эсвэл түүнээс дээш асуултуудад хариулсан бол, та сурахуйц хүрээнд өсөх боломжтой. Жон Вүүдэний энэхүү үгийг санаж яваарай: “Бидний мэдэж байгаа бүх зүйлс бол бидний өөр хэн нэгнээс мэдэж авсан зүйлс билээ!”


- Авьяас билэг хангалтгүй



ХАНДЛАГАА ЗӨӨЛӨЛЖ, ДАРУУ СУРАЛЦАЖ, СУРАЛЦАХУЙЦ ХЭВЭЭРЭЭ ҮЛД.