Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 23/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


8 сарын 23


САНААЧЛАГАТАЙ БАЙ


Та санаачлагч мөн үү? Та ямар нэгэн боломжийг үргэлж хайдаг уу, эсвэл тань дээр ирэхийг хүлээдэг үү? Та өөрийнхөө “совингоор” ямар нэгэн алхам хийхэд бэлэн үү? Эсвэл та юманд дэндүү дүн шинжилгээтэй ханддаг уу? Крислерийн тэргүүн асан Ли Якокка хэлэхдээ, “Хожимдож гаргасан ямар ч шийдвэр буруу шийдвэр юм” гэжээ.


Санаачлагаа дээшлүүлье гэвэл дараахыг үйлдэнэ үү:


Баригдмал бодлоо өөрчил.


Хэрэв та санаачлага муутай бол энэ нь бусдаас болж биш харин таны дотроос өөрөөс чинь болж байгаа гэдгийг ухаар. Та яагаад алхам хийхээс түтгэлзээд байгаагаа тодорхойл. Эрсдэл таныг айлгаад байна уу? Өнгөрсөн алдаанаасаа болоод та шантарсан уу? Та ямар нэгэн боломжийг харж чадахгүй байна уу? Түтгэлзээд байгаагийнхаа гол шалтгааныг тогтоо. Та дотор талдаа урагшилж чадахгүй бол гаднаа хэзээ ч урагшилж чадахгүй.


Боломж таны хаалгыг тогшно гэж бүү хүлээ.


Боломж хаалгыг хэзээ ч тогшихгүй. Та өөрөө гадагш гарч хайх хэрэгтэй. Ингэж чадвал та өөрийнхөө чадавхийг харж чадна. Та одоо бүтэн долоо хоногийн турш өдөр болгон ямар нэгэн боломжийг хай. Хэрэгцээ хаана байгааг харж байна уу? Танд байгаа чадварыг хэн хайж байна вэ? Таны санал болгох зүйлийг авч чадаагүйгээс болоод үхэж байгаа хүмүүс байна уу? Боломж бол хаа сайгүй!


Дараагийн алхам хий.


Боломжийг харна гэдэг нэг хэрэг. Харин түүнийхээ төлөө ямар нэгэн юм хийнэ гэдэг өөр хэрэг. Хүн болгон усанд орж байхдаа гайхамшигт бодол өвөртөлдөг. Харин хэсэгхэн нь уснаас гараад бодлынхоо төлөө ямар нэгэн юм хийдэг гэж хошигносон байдаг. Өөрийнхөө харж байгаа хамгийн сайхан боломжийг барьж аван түүгээр хэр хол явахаа үз. Та чадах бүхнээ хийж дуустал үүнийгээ бүү зогсоо.


- Манлайллын 21 няцаашгүй хууль



БОЛОМЖИЙГ БАРЬЖ АВАХАД НЬ БАГИЙНХАНДАА ТУСАЛ.